Захирамжид өөрчлөлт оруулах тухай

2019-10-24 09:20:47

2019 оны 10 сарын 24-ний өдөр                                        Дугаар А/1121                                      Улаанбаатар хот

 

 

 

 

 

 

 

Захирамжид өөрчлөлт оруулах тухай

                                    

                                                                

      Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Захиргааны ерөнхий хуулийн 45 дугаар зүйлийн 45.1-д заасныг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

 

      1.Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын 2019 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн “Зөвлөх багш” мэргэжлийн зэрэг олгох тухай Б/468 дугаар тушаалаар нийслэлийн ерөнхий боловсролын 06 дугаар сургуулийн захирал Ц.Алтангэрэл, нийслэлийн ерөнхий боловсролын 11 дүгээр сургуулийн захирал Д.Энхжаргал, нийслэлийн ерөнхий боловсролын 84 дүгээр сургуулийн захирал С.Марта нарт “Зөвлөх багш” мэргэжлийн зэрэг олгосонтой холбогдуулан Нийслэлийн Засаг даргын 2019 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн “Мэргэжлийн зэрэг олгох тухай” А/690 дугаар захирамжийн 2 дугаар хавсралтаар дээрх сургуулийн захирлуудад олгосон “Заах аргач багш” мэргэжлийн зэргийг хүчингүй болсонд тооцсугай.

 

     2.Энэ захирамжийн биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Боловсролын газар /Ж.Гантулга/-т даалгасугай.

 

 

 

 

 

 

 

                                              НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА

                                              БӨГӨӨД УЛААНБААТАР

                                              ХОТЫН ЗАХИРАГЧ                                 С.АМАРСАЙХАН