Бүтэц, орон тоо батлах тухай

2019-10-24 09:10:40

2019 оны 10 сарын 24-ний өдөр                                       Дугаар А/1119                                       Улаанбаатар хот

 

 

 

 

 

 

 

Бүтэц, орон тоо батлах тухай

 

 

      Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 78 дугаар зүйлийн 78.2.1, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2015 оны ”Орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газруудын дүрмийг шинэчлэн батлах тухай” 27 дугаар  тогтоолыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

 

      1.“Хүнс хангамж төв” орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрын бүтэц орон тооны хязгаарыг хавсралт ёсоор баталсугай.

 

     2.Энэхүү захирамж батлагдсантай холбогдуулан Хүнс хангамж төв” орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрын бүтэц орон тоог баталсан Нийслэлийн Засаг даргын 2015 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн А/323 дугаар захирамжийн дөрөвдүгээр хавсралтыг хүчингүй болсонд тооцсугай.

 

 

 

 

 

 

                                           НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА

                                           БӨГӨӨД УЛААНБААТАР

                                           ХОТЫН ЗАХИРАГЧ                                    С.АМАРСАЙХАН