Эрх шилжүүлэх тухай

2019-10-23 10:15:33

2019 оны 10 сарын 23-ны өдөр                                        Дугаар А/1116                                       Улаанбаатар хот

 

 

 

 

 

 

 

Эрх шилжүүлэх тухай

 

 

      Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Төсвийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4, 41 дүгээр зүйлийн 41.2.2, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.3, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2019 оны 26/23 дугаар тогтоолыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

 

     1.Баянзүрх дүүрэгт хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээний жагсаалтыг хавсралт ёсоор баталж, уг төсөл, арга хэмжээний худалдан авах ажиллагааны эрхийг Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газар /Э.Болормаа/-т шилжүүлэн, худалдан авах ажиллагааг холбогдох хууль тогтоомжид нийцүүлэн зохион байгуулж, үр дүнг танилцуулж ажиллахыг даалгасугай.

 

     2.Энэ захирамжийн хавсралтад заасан төсөл, арга хэмжээг хэрэгжүүлэхэд шаардагдах 100.0 /нэг зуу/ сая төгрөгийг Нийслэлийн 2019 оны төсөвт батлагдсан “Хот тохижилтын бусад зардал”-аас санхүүжүүлэхийг Санхүү, төрийн сангийн хэлтэс /Э.Ганхүү/-т, гүйцэтгэлд захиалагчийн хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газар /Б.Мөнхбат/-т, хөрөнгө оруулалтын үр дүнд бий болсон хөрөнгийг нийслэлийн өмчид бүртгэн авч, эзэмшилт, ашиглалтад хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Өмчийн ашиглалт, удирдлагын газар /Ш.Үнэнбат/-т тус тус даалгасугай.

 

      3.Энэ захирамжийн хэрэгжилтэд хяналт тавин, гүйцэтгэл, үр дүнг танилцуулж ажиллахыг Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга /Т.Гантөмөр/-д үүрэг болгосугай.

 

 

 

 

 

 

 

 

                                              НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА

                                              БӨГӨӨД УЛААНБААТАР

                                              ХОТЫН ЗАХИРАГЧ                                   С.АМАРСАЙХАН