Газар эзэмших, ашиглах эрхийн талбайн хэмжээ, зориулалт, нэр өөрчлөх тухай

2019-10-23 10:10:48

2019 оны 10 сарын 23-ны өдөр                                           Дугаар А/1115                                    Улаанбаатар хот

 

 

 

 

 

 

 

 

Газар эзэмших, ашиглах эрхийн

талбайн хэмжээ, зориулалт,

нэр өөрчлөх тухай

 

 

      Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2.3, 21.2.4, 33 дугаар зүйлийн 33.1.1, 37 дугаар зүйлийн 37.2, 38 дугаар зүйлийн 38.4, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2014 оны 5/14 дүгээр тогтоолыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

 

    1.Нийслэлийн Газар зохион байгуулалтын алба, Хот байгуулалт, хөгжлийн газрын хамтарсан “Газар, барилгажилтын мэргэжлийн зөвлөл”-ийн хурлаас гарсан дүгнэлтийн дагуу энэ захирамжийн хавсралтад заасан 22 иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын эзэмшил, ашиглалтад байгаа газрын талбайн хэмжээ, зориулалт, нэрийг өөрчилсүгэй.

 

       2.Энэ захирамжийн хавсралтад заасан иргэн, аж ахуйн нэгж, байгууллагуудтай холбогдох хууль тогтоомжийн дагуу гэрээ байгуулж, гэрчилгээ олгон, хэрэгжилтэд нь хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Газар зохион байгуулалтын алба /А.Энхманлай/-нд даалгасугай.           

           

     3.Энэ захирамж гарсантай холбогдуулан “Газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийн нэр шилжүүлэх тухай” Нийслэлийн Засаг даргын 2007 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 577 дугаар захирамжийн иргэн Н.Долгормаад, "Газар эзэмшүүлэх эрхийн нэр шилжүүлэн, талбай өөрчлөх тухай" Нийслэлийн Засаг даргын 2008 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 31 дүгээр захирамжийн Яаралтай тусламжийн төвд, "Газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийн талбай, зориулалт, байршил өөрчлөх тухай" Нийслэлийн Засаг даргын 2010 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 101 дүгээр захирамжийн “Алтай констракшн” ХХК, Монголын ахмадын холбоонд, “Газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийн нэр шилжүүлэх тухай” Нийслэлийн Засаг даргын 2011 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 125 дугаар захирамжийн иргэн Д.Гэрэлтуяад, “Газар эзэмшүүлэх эрхийн хугацааг сунгах тухай” Нийслэлийн Засаг даргын 2011 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 950 дугаар захирамжийн 65 дугаар бүрэн дунд сургуульд, “Газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийн хугацаа сунгах тухай” Нийслэлийн Засаг даргын 2013 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн А/829 дүгээр захирамжийн иргэн О.Ган-Очирт, “Газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийн талбайн хэмжээ, зориулалт өөрчлөх тухай” Нийслэлийн Засаг даргын 2013 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн А/1051 дүгээр захирамжийн “Глобалхурд” ХХК-д, "Газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийн талбайн хэмжээ, зориулалт өөрчлөх, байршил шилжүүлэх тухай" Нийслэлийн Засаг даргын 2014 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн А/388 дугаар захирамжийн иргэн О.Оргилбаярт, "Газар   эзэмшүүлэх,  ашиглуулах   эрхийн   талбайн  хэмжээ,  зориулалт  өөрчлөх, байршил шилжүүлэх тухай" Нийслэлийн Засаг даргын 2014 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн А/500 дугаар захирамжийн “Оньстрейд” ХХК, “Өгөөмөрмонгол групп” ХХК-д, "Газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийг баталгаажуулах тухай" Нийслэлийн Засаг даргын 2014 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн А/992 дугаар захирамжийн “Петровис” ХХК-д, "Газар эзэмших эрхийн гэрчилгээг бусдад шилжүүлэх, нэгж талбар хуваах, нэр өөрчлөх тухай" Нийслэлийн Засаг даргын 2015 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн А/937 дугаар захирамжийн иргэн Т.Мөнх-Алдарт, “Газар эзэмших, ашиглах эрхийн талбай, зориулалт, байршил, нэр, эдэлбэрийн хэлбэрийг өөрчлөх тухай” Нийслэлийн Засаг даргын 2017 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн А/58 дугаар захирамжийн иргэн Ц.Даваасүрэнд, "Газар эзэмших эрх олгох тухай"  Нийслэлийн Засаг даргын 2017 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн А/545 дугаар захирамжийн “Домогт-Угсаа” ХХК-д, "Газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээний хугацааг сунгах тухай" Нийслэлийн Засаг даргын 2017 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн А/750 дугаар захирамжийн “Ишиг-Уул” ХХК-д, “Газар эзэмших эрхийн гэрчилгээг бусдад шилжүүлэх тухай” Нийслэлийн Засаг даргын 2018 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн А/163 дугаар захирамжийн иргэн Л.Бат-Эрдэнэд, "Газар эзэмших, ашиглах эрх олгох тухай" Нийслэлийн Засаг даргын 2018 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн А/256 дугаар захирамжийн иргэн Б.Нарантуяад, “Газар эзэмших, ашиглах эрхийн талбайн хэмжээ, зориулалт, байршил, нэр өөрчлөх тухай” Нийслэлийн Засаг даргын 2018 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн А/546 дугаар захирамжийн “Грийтголд” ХХК-д, “Газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээний хугацаа сунгах тухай” Нийслэлийн Засаг даргын 2018 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн А/590 дүгээр захирамжийн иргэн С.Алтанхуягт, “Газар эзэмших, ашиглах эрхийн талбайн хэмжээ, зориулалт, байршил, нэр өөрчлөх тухай” Нийслэлийн Засаг даргын 2018 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн А/618 дугаар захирамжийн иргэн П.Эрдэнэбатад, “Газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээний хугацааг сунгах тухай” Нийслэлийн Засаг даргын 2018 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн А/1112 дугаар захирамжийн иргэн Ц.Даваасүрэнд холбогдох хэсгийг тус тус хүчингүй болсонд тооцсугай.

 

 

 

 

 

 

 

 

                                             НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА

                                             БӨГӨӨД УЛААНБААТАР

                                             ХОТЫН ЗАХИРАГЧ                             С.АМАРСАЙХАН