Газар эзэмших, ашиглах эрх олгох тухай

2019-10-23 10:05:16

2019 оны 10 сарын 23-ны өдөр                                        Дугаар А/1114                                        Улаанбаатар хот

 

 

 

 

 

 

 

Газар эзэмших, ашиглах эрх

олгох тухай

 

 

       Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2.3, 21.2.4, 33 дугаар зүйлийн 33.1.1-д заасныг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

 

    1.Нийслэлийн Газар зохион байгуулалтын алба, Хот байгуулалт, хөгжлийн газрын хамтарсан “Газар, барилгажилтын мэргэжлийн зөвлөл”-ийн 2019 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн хурлаас гарсан дүгнэлтийн дагуу энэ захирамжийн хавсралтад заасан 16 иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад газар эзэмших, ашиглах эрх олгосугай.

 

      2.Энэ захирамжийн 1 дүгээр зүйлд заасан иргэн, аж ахуйн нэгж, байгууллагатай холбогдох хууль тогтоомжийн дагуу гэрээ байгуулж, гэрчилгээ олгон, хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Газар зохион байгуулалтын алба /А.Энхманлай/-нд даалгасугай.

 

       3.Энэ захирамж гарсантай холбогдуулан "Газар эзэмшүүлэх эрх олгож, баталгаажуулах тухай"  Нийслэлийн Засаг даргын 2015 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн А/550 дугаар захирамжийн “Ариун-Очир” ХХК-д, "Газар эзэмших эрхийн гэрчилгээг бусдад шилжүүлэх тухай" Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2015 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн А/492 дугаар захирамжийн “Номын ёс” НҮТББ-д холбогдох хэсгийг тус тус хүчингүй болсонд тооцсугай.

 

 

 

 

 

 

 

                                             НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА

                                             БӨГӨӨД УЛААНБААТАР

                                             ХОТЫН ЗАХИРАГЧ                                    С.АМАРСАЙХАН