Газар эзэмших, ашиглах эрх олгох тухай

2019-10-23 10:00:09

2019 оны 10  сарын 23-ны өдөр                                      Дугаар А/1113                                        Улаанбаатар хот

 

 

 

 

 

 

 

Газар эзэмших, ашиглах эрх

олгох тухай

 

 

       Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2.3, 21.2.4, 33 дугаар зүйлийн 33.1.1-д заасныг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

 

    1.Нийслэлийн Газар зохион байгуулалтын алба, Хот байгуулалт, хөгжлийн газрын хамтарсан “Газар, барилгажилтын мэргэжлийн зөвлөл”-ийн хурлаас гарсан дүгнэлтийн дагуу энэ захирамжийн хавсралтад заасан 5 иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад газар эзэмших эрх олгосугай.

 

      2.Энэ захирамжийн 1 дүгээр зүйлд заасан иргэн, аж ахуйн нэгж, байгууллагатай холбогдох хууль тогтоомжийн дагуу гэрээ байгуулж, гэрчилгээ олгон, хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Газар зохион байгуулалтын алба /А.Энхманлай/-нд даалгасугай.

 

      3.Энэ захирамж гарсантай холбогдуулан "Газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийн талбайн хэмжээ, зориулалт, байршил, өөрчлөх тухай" Нийслэлийн Засаг даргын 2015 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн А/179 дүгээр захирамжийн Монгол дээд сургуульд, "Газар эзэмших эрхийн гэрчилгээний талбайн хэмжээ, зориулалт, байршил, нэр өөрчлөх тухай" Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2018 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн А/297 дугаар захирамжийн "Зууны мөнгөн жигүүр" ХХК-д, "Газар эзэмших эрхийн гэрчилгээний талбайн хэмжээ, зориулалт, байршил, хаяг өөрчлөх, хамтран эзэмшигч нэмэх, хасах тухай" Баянгол дүүргийн Засаг даргын 2018 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн А/526 дугаар захирамжийн иргэн Д.Азжаргалд холбогдох хэсгийг тус тус хүчингүй болсонд тооцсугай.

 

 

 

 

 

 

 

                                                   НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА

                                                   БӨГӨӨД УЛААНБААТАР

                                                   ХОТЫН ЗАХИРАГЧ                               С.АМАРСАЙХАН