Хөрөнгө бүртгэн авах тухай

2019-10-23 09:35:27

2019 оны 10 сарын 23-ны өдөр                                           Дугаар А/1108                                    Улаанбаатар хот

 

 

 

 

 

 

 

 

Хөрөнгө бүртгэн авах тухай

 

 

      Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29.1.2-ын “а”, 29.2, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 75 дугаар зүйл, 78 дугаар зүйлийн 78.2 дахь хэсэг, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2019 оны 136 дугаар тогтоолыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

 

     1.Хан-Уул дүүргийн  13 дугаар хорооны нутаг дэвсгэрт нийслэлийн өмчийн концесс олгох гэрээний дагуу барьж ашиглалтад оруулсан 1 645 566 576   /Нэг тэрбум зургаан зуун  дөчин таван сая таван зуун жаран зургаан мянга таван зуун далан зургаан/ төгрөгийн өртөг бүхий хавсралтад заасан цэцэрлэгийн өргөтгөлийн  барилгыг Нийслэлийн өмчид бүртгэн авсугай.

 

     2.Нийслэлийн өмчид шинээр бүртгэгдэж байгаа энэ захирамжийн хавсралтад заасан барилгыг балансдаа бүртгэн авч, ашиглалт хамгаалалтыг хариуцан ажиллахыг Хан-Уул дүүргийн 144 дүгээр цэцэрлэг /Л.Оюунцэцэг/-т үүрэг болгосугай.

 

     3.Захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Өмчийн ашиглалт, удирдлагын газар /Ш.Үнэнбат/-т даалгасугай. 

 

 

 

 

 

 

 

                                      НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА

                                      БӨГӨӨД УЛААНБААТАР

                                      ХОТЫН ЗАХИРАГЧ                                  С.АМАРСАЙХАН