Тээврийн хэрэгсэл бүртгэн авах тухай

2019-10-23 09:30:28

2019 оны 10 сарын 23-ны өдөр                                         Дугаар А/1107                                      Улаанбаатар хот

 

 

 

 

 

 

 

 

Тээврийн хэрэгсэл бүртгэн авах тухай

 

 

       Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.2-ын “а” дахь заалт, 29.2 дахь хэсэг, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 75 дугаар зүйл, 78 дугаар зүйлийн 78.2.1 дэх заалт, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2014 оны 66 дугаар тогтоолын хавсралтаар батлагдсан “Нийслэлийн өмчит хуулийн этгээдийн эд хөрөнгийн хөдөлгөөн, түүнтэй холбогдох бусад харилцааг зохицуулах журам”-ын 3.2.2 дахь заалтыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

 

     1.Улсын төсвийн хөрөнгө оруулалт, дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зардлаас бэлтгэн нийлүүлэгдсэн нийт  271 930 000  /Хоёр зуун далан нэгэн сая есөн зуун гучин мянган/ төгрөгийн үнэ бүхий хавсралтад заасан 4 тээврийн хэрэгслийг нийслэлийн өмчид бүртгэн авсугай.

 

       2.Нийслэлийн өмчид шинээр бүртгэн авч байгаа энэ захирамжийн хавсралтад заасан тээврийн хэрэгслүүдийг бүртгэн авч, ашиглалт хамгаалалтыг хариуцан ажиллахыг нийслэлийн Эрүүл мэндийн газар /Л.Төмөрбаатар/-т, нийслэлийн Зоонозын өвчин судлалын төв /М.Мөнгөнцэцэг/-т, Хан-Уул дүүргийн Онцгой байдлын хэлтэс /Д.Даваасүрэн/-т тус тус үүрэг болгосугай.

 

     3.Захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Өмчийн ашиглалт, удирдлагын газар /Ш.Үнэнбат/-т даалгасугай.

 

 

 

 

 

 

 

 

                                                 НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА

                                                 БӨГӨӨД УЛААНБААТАР

                                                 ХОТЫН ЗАХИРАГЧ                                   С.АМАРСАЙХАН