Тээврийн хэрэгсэл бүртгэн авах тухай

2019-10-23 09:25:38

2019 оны 10 сарын 23-ны өдөр                                         Дугаар А/1106                                      Улаанбаатар хот

 

 

 

 

 

Тээврийн хэрэгсэл бүртгэн авах тухай

 

 

      Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.2-ын “а”, 29.2, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.1, 78 дугаар зүйлийн 78.2.1, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2014 оны 66 дугаар тогтоолоор батлагдсан “Нийслэлийн өмчит хуулийн этгээдийн эд хөрөнгийн хөдөлгөөн, түүнтэй холбогдох бусад харилцааг зохицуулах журам”-ын 3.2.2-т заасныг тус тус үндэслэн  ЗАХИРАМЖЛАХ нь:

 

      1.Нийслэл, дүүргийн төсвийн хөрөнгө оруулалтаар нийлүүлэгдсэн нийт 5,004,580,000 /таван тэрбум дөрвөн сая таван зуун наян мянга/ төгрөгийн үнэ бүхий хавсралтад заасан 36 тээврийн хэрэгслийг нийслэлийн өмчид бүртгэн авсугай.

 

      2.Хавсралтад заасан тээврийн хэрэгслүүдийг бүртгэн авч, ашиглалт хамгаалалтыг хариуцан ажиллахыг “Хот тохижилтын газар” ОНӨААТҮГ /Б.Бямбадорж/, “Нийслэлийн Төр захиргааны  авто бааз” ОНӨТҮГ /Ш.Наранбаатар/, Баянзүрх дүүргийн Онцгой байдлын хэлтэс /В.Батсайхан/-т тус тус үүрэг болгосугай.

 

    3.Захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Өмчийн ашиглалт, удирдлагын газар /Ш.Үнэнбат/-т даалгасугай.

 

 

 

 

 

 

 

                                       НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА

                                       БӨГӨӨД УЛААНБААТАР

                                       ХОТЫН ЗАХИРАГЧ                                   С.АМАРСАЙХАН