Тээврийн хэрэгсэл бүртгэх тухай

2019-10-23 09:15:39

2019 оны 10 сарын 23-ны өдөр                                          Дугаар А/1104                                     Улаанбаатар хот

 

 

 

 

 

Тээврийн хэрэгсэл бүртгэх тухай

 

 

      Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.2-ын “а”, 29.2, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 78 дугаар зүйлийн 78.2.1, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2014 оны 66 дугаар тогтоолоор батлагдсан “Нийслэлийн өмчит хуулийн этгээдийн эд хөрөнгийн хөдөлгөөн, түүнтэй холбогдох бусад харилцааг зохицуулах журам”-ын 3.2.2-т заасныг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

 

      1.Улс, дүүргийн төсвийн хөрөнгө оруулалтаар бэлтгэгдсэн нийт 500,250,000 /таван зуун сая хоёр зуун тавин мянга/ төгрөгийн үнэ бүхий хавсралтад заасан 5 тээврийн хэрэгслийг нийслэлийн өмчид бүртгэн авсугай.

                  

      2.Нийслэлийн өмчид шинээр бүртгэгдэж байгаа энэ захирамжийн хавсралтад заасан тээврийн хэрэгслүүдийг бүртгэн авч, ашиглалт хамгаалалтыг хариуцан ажиллахыг, Багануур дүүргийн Тээвэр зохицуулалтын алба /Б.Мөнх-Эрдэнэ/, Баянгол дүүргийн Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн хэлтэс /А.Ганболд/, Сонгинохайрхан дүүргийн Онцгой байдлын хэлтэс /А.Алтансүх/-т, Налайх дүүргийн Тохижилт үйлчилгээ ОНӨААТҮГ /Д.Наянбаяр/-т тус тус үүрэг болгосугай.

                  

    3.Захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Өмчийн ашиглалт, удирдлагын газар /Ш.Үнэнбат/-т даалгасугай.

 

 

 

 

 

 

 

                                             НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА

                                             БӨГӨӨД УЛААНБААТАР

                                             ХОТЫН ЗАХИРАГЧ                       С.АМАРСАЙХАН