Хөрөнгө гаргах тухай

2019-10-23 09:10:03

2019 оны 10 сарын 23-ны өдөр                                       Дугаар А/1103                                        Улаанбаатар хот

 

 

 

 

 

 

 

 

Хөрөнгө гаргах тухай

 

 

      Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Төсвийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4, 41 дүгээр зүйлийн 41.2.2, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2019 оны 26/23 дугаар тогтоолыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

 

      1.Нийслэлийн Засаг даргын 2019 оны А/55 дугаар захирамжийн дагуу хийгдэж буй Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Богд хааны өвлийн ордны музейн орчимд цэцэрлэгт хүрээлэн байгуулах ажлын үлдэгдэл санхүүжилт болох 1 097 288 452 /нэг тэрбум ерэн долоон сая хоёр зуун наян найман мянга дөрвөн зуун тавин хоёр/ төгрөгийг Нийслэлийн 2019 оны төсөвт батлагдсан “Хот тохижилтын бусад зардал”-аас санхүүжүүлэхийг Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтэс /Э.Ганхүү/-т, ажлын гүйцэтгэлд захиалагчийн хяналт тавьж ажиллахын Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газар /Б.Мөнхбат/-т, тохижилтын ажлын үр дүнд бий болсон хөрөнгийг Нийслэлийн өмчид бүртгэн авч, эзэмшилт, ашиглалтад хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Өмчийн ашиглалт, удирдлагын газар /Ш.Үнэнбат/-т тус тус даалгасугай.

 

      2.Энэ захирамжийн хэрэгжилтэд хяналт тавин, гүйцэтгэл үр дүнг танилцуулж ажиллахыг Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба /Т.Гантөмөр/-нд үүрэг болгосугай.

 

 

 

 

                                      НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА

                                      БӨГӨӨД УЛААНБААТАР

                                      ХОТЫН ЗАХИРАГЧ                                           С.АМАРСАЙХАН