Мөнгөн урамшуулал олгох тухай

2019-10-23 09:00:30

2019 оны 10 сарын 23-ны өдөр                                        Дугаар А/1101                                       Улаанбаатар хот

 

 

 

 

 

 

Мөнгөн урамшуулал олгох тухай

 

 

       Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Төсвийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.2.2, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2016 оны 3/08 дугаар тогтоолын 4.1.22, 2019 оны 26/23 дугаар тогтоолыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

 

       1.Нийслэлийн Засаг даргын 2019 оны А/969  дүгээр захирамжаар баталсан “Нийслэлийн тэргүүний сургууль, цэцэрлэг шалгаруулах, индексийн урамшуулал олгох журам”-ын  6.1-д заасны дагуу нийслэлийн шилдэг ерөнхий боловсролын сургуулиар шалгарсан ерөнхий боловсролын сургуулийн жагсаалтыг 1 дүгээр, цэцэрлэгийн жагсаалтыг  2 дугаар хавсралт ёсоор тус тус баталсугай.

 

       2.Мөнгөн урамшуулалд шаардагдах 300.0 /гурван зуун/ сая төгрөгийг Нийслэлийн ЕБС, цэцэрлэгийн сургалтын чанарыг индексжүүлэн сайжруулах арга хэмжээний зардлаас санхүүжүүлэхийг Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтэс /Э.Ганхүү/-т зөвшөөрсүгэй.

 

     3.Захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж, нэгдсэн удирдлагаар ханган үр дүнг танилцуулж ажиллахыг нийслэлийн Засаг даргын Хүний хөгжил, нийгмийн бодлогын асуудал хариуцсан орлогч Ш.Анхмаад даалгасугай.

 

 

 

 

 

 

 

                                       НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА

                                       БӨГӨӨД УЛААНБААТАР

                                       ХОТЫН ЗАХИРАГЧ                              С.АМАРСАЙХАН