Буцалтгүй тусламж олгох тухай

2019-10-21 09:30:39

2019 оны 10 сарын 21-ний өдөр                                        Дугаар А/1088                                       Улаанбаатар хот

 

 

 

 

 

 

Буцалтгүй тусламж олгох тухай

 

 

      Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Төсвийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.2.2, Монгол Улсын Сангийн сайдын 2018 оны 318 дугаар тушаал, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2015 оны 134 дүгээр тогтоолыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь;

 

      1.Баянгол дүүргийн 2 дугаар хорооны иргэн Г.Батмөнх нь зайлшгүй эмчилгээ хийлгэх шаардлагатай байгаа тул 500,000 /таван зуун мянган/ төгрөгийн нэг удаагийн буцалтгүй тусламж олгосугай.

 

     2.Буцалтгүй тусламж олгоход шаардагдах 500,000 /таван зуун мянган/ төгрөгийг Нийслэлийн Засаг даргын нөөц хөрөнгөөс гаргахыг Нийслэлийн Засаг даргын Тамгын газар /Э.Содномжамц/-т зөвшөөрсүгэй.

 

 

 

 

 

 

                                     НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА

                                     БӨГӨӨД УЛААНБААТАР

                                     ХОТЫН ЗАХИРАГЧ                                  С.АМАРСАЙХАН