Уралдаан зохион байгуулах тухай

2019-10-03 09:00:53

2019 оны 10 сарын 03-ны өдөр                                      Дугаар А/1040                                          Улаанбаатар хот

 

 

 

 

 

 

 

 

Уралдаан зохион байгуулах тухай

 

 

         Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Төсвийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.2.2, Хот байгуулалтын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.5, Иргэний хуулийн 421 дүгээр зүйлийн 421.1, 421.8-д заасныг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь: 

                                                                                                                                            

         1.Иргэдийг ая тухтай, аюулгүй зорчих нөхцөлийг бүрдүүлэх, авто машины хөдөлгөөнд саад учруулахгүй байх “Нүхэн болон гүүрэн гарц”-ийн байршлыг тодорхойлж загвар зураг төсөл боловсруулах уралдааныг зохион байгуулсугай.

 

           2.Уралдааныг дүгнэх комиссын бүрэлдэхүүнийг хавсралтаар ёсоор баталсугай.

 

       3.Уралдааны удирдамж, даалгаврыг баталж, шалгаруулах үйл ажиллагааг зохион байгуулахыг Хот байгуулалт, хөгжлийн газар /Б.Ууганбаяр/-т, хэвлэл мэдээллийн хэрэгслээр олон нийтэд мэдээлж, сурталчлах ажлыг зохион байгуулахыг Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс /Ц.Мөнхбаатар/-т тус тус даалгасугай.

 

        4.Уралдааныг зохион байгуулахад шаардагдах 20,360,000 /хорин сая гурван зуун жаран мянга/ төгрөгийг Нийслэлийн Засаг даргын нөөц хөрөнгөөс санхүүжүүлэхийг Нийслэлийн Засаг даргын Тамгын газар /Э.Содномжамц/-т зөвшөөрсүгэй.

 

        5.“Нүхэн болон гүүрэн гарц”-ын загвар зураг төсөл боловсруулах уралдаанд оролцож шилдгээр шалгарсан багийн бүтээлийг холбогдох хуулийн дагуу нийслэлийн өмчид бүртгэж авахыг Нийслэлийн Өмчийн ашиглалт, удирдлагын газар /Ш.Үнэнбат/-т даалгасугай.

 

 

 

 

 

 

 

 

                                                НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА

                                                БӨГӨӨД УЛААНБААТАР

                                                ХОТЫН ЗАХИРАГЧ                                       С.АМАРСАЙХАН