Газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох тухай

2019-10-02 09:10:37

2019 оны 10 сарын 02-ны өдөр                                      Дугаар А/1037                                         Улаанбаатар хот

 

 

 

 

 

Газар эзэмших эрхийн гэрчилгээг

хүчингүй болгох тухай

 

 

      Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.2, 61 дүгээр зүйлийн 61.1-д заасныг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

 

      1.Хот байгуулалт, хөгжлийн газар нь өөрийн эзэмших эрх бүхий Хан-Уул дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэр дэх орон сууцны зориулалтай 3477,0 м2 газрыг “Мастерпийс” ХХК-д шилжүүлсэн нь Газрын тухай хуулийг зөрчсөн тул Нийслэлийн Засаг даргын 2018 оны А/1067 дугаар захирамж, 2019 оны А/170 дугаар захирамжийн “Мастерпийс” ХХК-д холбогдох хэсгийг тус тус хүчингүй болсонд тооцсугай.

 

       2.“Мастерпийс” ХХК-ийн газар эзэмших эрхийг хүчингүй болгосонтой холбогдуулан Нийслэлийн Засаг даргын 2018 оны “Газар эзэмших, ашиглах эрх олгох тухай” А/421 дүгээр захирамжийн Хот байгуулалт, хөгжлийн газрын холбогдох газар эзэмших эрхийг сэргэсэнд тооцсугай.

 

     3.Газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон шийдвэрийг “Мастерпийс” ХХК-д мэдэгдэж, газар эзэмшүүлэх гэрээг цуцлах, Хот байгуулалт, хөгжлийн газартай газар эзэмшүүлэх гэрээ байгуулж, гэрчилгээ олгохыг Нийслэлийн Газар зохион байгуулалтын алба /А.Энхманлай/-д тус тус даалгасугай.

 

 

 

 

 

 

 

                                                 НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА

                                                 БӨГӨӨД УЛААНБААТАР

                                                 ХОТЫН ЗАХИРАГЧ                       С.АМАРСАЙХАН