Авто зам, замын байгууламжид даацын болон цагийн хязгаарлалт тогтоох тухай

2019-10-01 10:20:57

2019 оны 10 сарын 01-нйи өдөр                                       Дугаар А/1034                                        Улаанбаатар хот

 

 

 

 

Авто зам, замын байгууламжид

даацын болон цагийн хязгаарлалт

тогтоох тухай

 

 

         Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2, Авто замын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.8, Зам, тээврийн хөгжлийн сайдын баталсан 2018 оны 161 дүгээр тушаал, Монгол Улсын Их хурлын 2019 оны 04/01 дүгээр тогтоолын 3-т заасныг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

 

      1.Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрийн Нисэхийн тойргоос Био, Шувуун фабрик хүртэлх замд түгээмэл тархацтай ашигт малтмал тээвэрлэх ачааны автомашины бүх жинг “Автотээврийн хэрэгслийн техникийн байдалд тавих ерөнхий шаардлага” MNS 4598:2011 стандартад зааснаар хязгаарлах, тээвэрлэлтийн хугацааг өглөөний 8:00 цагаас оройн 22:00 цаг хүртэл байхаар тогтоосугай.

 

          2.Энэхүү захирамж гарсантай холбогдуулан Нийслэлийн Засаг даргын 2016 оны А/520 дугаар захирамжийн 1 дэх хэсгийн “ачааны автомашины бүх жинг 10 тонноор хязгаарлах” гэснийг хүчингүйд тооцсугай.

 

       3.Захирамжийн хэрэгжилтийг хангаж ажиллахыг нийслэлийн Цагдаагийн газар, нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар, нийслэлийн Байгаль орчны газарт тус тус үүрэг болгосугай.

 

      4.Захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Зам, тээврийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Б.Отгонсүхэд даалгасугай.

 

 

 

 

 

 

 

                                       НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА

                                       БӨГӨӨД УЛААНБААТАР

                                       ХОТЫН ЗАХИРАГЧ                             С.АМАРСАЙХАН