Тээврийн хэрэгсэл бүртгэх тухай

2019-10-01 10:00:15

2019 оны 10 сарын 01-ний өдөр                                    Дугаар А/1030                                         Улаанбаатар хот

 

 

 

 

 

Тээврийн хэрэгсэл бүртгэх тухай

 

 

       Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.2-ын “а”, 29.2, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 75 дугаар зүйл, 78 дугаар зүйлийн 78.2.1, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2014 оны 66 дугаар тогтоолоор батлагдсан “Нийслэлийн өмчит хуулийн этгээдийн эд хөрөнгийн хөдөлгөөн, түүнтэй холбогдох бусад харилцааг зохицуулах журам”-ын 3.2.2-т заасныг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

 

      1.Улс, дүүргийн төсвийн хөрөнгө оруулалтаар худалдан авсан нийт 163,557,129 /нэг зуун жаран гурван сая таван зуун тавин долоон мянга нэг зуун хорин есөн/ төгрөгийн үнэ бүхий хавсралтад заасан 3 тээврийн хэрэгслийг нийслэлийн өмчид бүртгэн авсугай.

 

     2.Нийслэлийн өмчид шинээр бүртгэгдэж байгаа энэ захирамжийн хавсралтад заасан тээврийн хэрэгслүүдийг бүртгэн авч, ашиглалт хамгаалалтыг хариуцан ажиллахыг Баянзүрх дүүргийн Сувиллын цэцэрлэг, яслийн 10 дугаар цогцолбор /Г.Буянжаргал/, Нийслэлийн Улсын бүртгэлийн газар /Г.Анхныбаяр/, Баянгол дүүргийн Засаг даргын Тамгын газар /Д.Дэлгэрмаа/-т  тус тус үүрэг болгосугай.

 

    3.Захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Өмчийн ашиглалт, удирдлагын газар /Ш.Үнэнбат/-т даалгасугай.

 

 

 

 

 

 

 

                                      НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА

                                      БӨГӨӨД УЛААНБААТАР

                                      ХОТЫН ЗАХИРАГЧ                                  С.АМАРСАЙХАН