Газар эзэмших, ашиглах эрх олгох тухай

2019-10-01 09:50:12

2019 оны 10 сарын 01-ний өдөр                                     Дугаар А/1028                                        Улаанбаатар хот

 

 

 

 

 

 

Газар эзэмших, ашиглах эрх

олгох тухай

 

 

       Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2.3, 21.2.4, 33 дугаар зүйлийн 33.1.1-д заасныг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

 

    1.Нийслэлийн Газар зохион байгуулалтын алба, Хот байгуулалт, хөгжлийн газрын хамтарсан “Газар, барилгажилтын мэргэжлийн зөвлөл”-ийн хурлаас гарсан дүгнэлтийн дагуу энэ захирамжийн хавсралтад заасан 10 иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад газар эзэмших, ашиглах эрх олгосугай.

 

      2.Энэ захирамжийн 1 дүгээр зүйлд заасан иргэн, аж ахуйн нэгж, байгууллагатай холбогдох хууль тогтоомжийн дагуу гэрээ байгуулж, гэрчилгээ олгон, хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Газар зохион байгуулалтын алба /А.Энхманлай/-нд даалгасугай.

 

      3.Энэ захирамж гарсантай холбогдуулан “Газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийн талбай, зориулалт, байршил өөрчлөх тухай” Нийслэлийн Засаг даргын 2008 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 463 дугаар захирамжийн “Тагнуулын ерөнхий газар”-т, Баянгол дүүргийн Засаг даргын 2012 оны А/243 дугаар захирамжийн Б.Сандагдоржид, “Газар эзэмшигчийн нэрийг өөрчлөх тухай” Налайх дүүргийн Засаг даргын 2012 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 422 дугаар захирамжийн “123 дугаар цэцэрлэг”-т, “Газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийн нэр шилжүүлэх тухай” Нийслэлийн Засаг даргын 2012 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн А/455 дугаар захирамжийн “Эс Ти Экс Ситинет” ХХК-д, “Газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийн талбайн хэмжээ, зориулалт өөрчлөх тухай” Нийслэлийн Засаг даргын 2013 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн А/753 дугаар захирамжийн “Эс Девелопмент” ХХК-д, Баянгол дүүргийн Засаг даргын 2018 оны А/573 дугаар захирамжийн “Хишиг Арвин Индустриал" ХХК-д, Хан-Уул дүүргийн Засаг даргын 2019 оны А/250 дугаар захирамжийн Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газарт  холбогдох хэсгийг тус тус хүчингүй болсонд тооцсугай.

           

 

 

 

 

 

 

 

                                            НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА

                                            БӨГӨӨД УЛААНБААТАР

                                            ХОТЫН ЗАХИРАГЧ                                 С.АМАРСАЙХАН