Газар эзэмших эрх олгох тухай

2019-09-30 10:50:53

2019 оны 09 сарын 30-ны өдөр                                         Дугаар А/1012                                      Улаанбаатар хот

 

 

 

 

 

Газар эзэмших эрх олгох тухай

 

 

        Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2.3, 21.2.4, 33 дугаар зүйлийн 33.1.1 дэх хэсэгт заасныг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

 

     1.Нийслэлийн Газар зохион байгуулалтын алба, Хот байгуулалт, хөгжлийн газрын хамтарсан “Газар, барилгажилтын мэргэжлийн зөвлөл”-ийн хурлаас гарсан дүгнэлтийн дагуу энэ захирамжийн хавсралтад заасан 2 байгууллагад газар эзэмших эрх олгосугай.

 

      2.Энэ захирамжийн 1 дүгээр зүйлд заасан байгууллагатай холбогдох хууль тогтоомжийн дагуу гэрээ байгуулж, гэрчилгээ олгон, хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Газар зохион байгуулалтын алба /А.Энхманлай/-нд даалгасугай.

 

        3.Энэ захирамж гарсантай холбогдуулан “Газар эзэмших, ашиглах эрх олгох тухай” Нийслэлийн Засаг даргын 2018 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн А/421 дүгээр захирамжийн Засгийн газрын байрнуудын нийтлэг үйлчилгээний газарт, “Газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийг баталгаажуулах тухай” Нийслэлийн Засаг даргын 2011 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 341 дүгээр захирамжийн Сангийн яамд холбогдох хэсгийг тус тус хүчингүй болсонд тооцсугай.

 

 

 

 

 

 

 

 

                                                      НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА

                                                      БӨГӨӨД УЛААНБААТАР

                                                      ХОТЫН ЗАХИРАГЧ                                   С.АМАРСАЙХАН