Ажлын хэсэг байгуулах тухай

2019-09-05 09:15:39

2019 оны 09 сарын 05-ны өдөр                                            Дугаар А/904                                     Улаанбаатар хот

 

 

 

 

Ажлын хэсэг байгуулах тухай

 

 

      Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.2.”б”, 29.2, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 78 дугаар зүйлийн 78.1, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2016 оны “Улаанбаатар хотын хөгжлийн корпораци” ХК-д хөрөнгө балансаас балансад шилжүүлэх тухай 12 дугаар тогтоолыг тус тус  үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

 

      1.Нийслэлийн Засаг даргын 2016 оны Барилга байгууламжуудыг балансаас балансад шилжүүлэх тухай А/227 дугаар захирамжийн хэрэгжилтийг хангаж, Нийслэлийн өмчийн балансад бүртгэлтэй 7 барилга байгууламжийг “Улаанбаатар хотын хөгжлийн корпораци” ХК-ийн балансад шилжүүлэн холбогдох байгууллагын данс бүртгэлээс хасах асуудлыг судалж, санал боловсруулах үүрэг бүхий Ажлын хэсгийг дараах бүрэлдэхүүнтэйгээр байгуулсугай.

Ажлын хэсгийн 

дарга

-Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын дарга;

 

Гишүүд:

-Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтсийн дарга;

-Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Хөгжлийн бодлого, төлөвлөлтийн хэлтсийн дарга;

 

 

 

 

 

 

 

 

 

Нарийн бичгийн дарга

-Нийслэлийн Өмчийн ашиглалт, удирдлагын газрын дарга;

-Нийслэлийн  Нийтлэг үйлчилгээний газрын дарга;

-“Улаанбаатар хотын хөгжлийн корпораци” ХК-ийн Гүйцэтгэх захирал;

-Гэрлэх ёслолын ордон ОНӨААТҮГ-ын захирал;

-Монголын хүүхдийн ордон НӨТБ-ын захирал;

-Улаанбаатар хотын нийтийн төв номын сангийн захирал;

-Нийслэлийн Соёлын төв өргөөний захирал;

-Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Хууль, эрх зүйн

 хэлтсийн дарга;

 

      2.Нийслэлийн өмчийн балансад бүртгэлтэй барилга байгууламжийг балансаас балансад шилжүүлэх ажлыг 2019 оны 3 дугаар улиралд багтаан зохион байгуулж танилцуулахыг Ажлын хэсэгт даалгасугай.

 

  

 

 

                                            НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА

                                            БӨГӨӨД УЛААНБААТАР

                                            ХОТЫН ЗАХИРАГЧ                                    С.АМАРСАЙХАН