Хууль бус захирамжуудыг хүчингүй болгох тухай

2019-09-05 09:00:16

2019 оны 09 сарын 05-ны өдөр                                       Дугаар А/902                                          Улаанбаатар хот

 

 

 

 

 

 

 

 

Хууль бус захирамжуудыг хүчингүй

болгох тухай

 

 

      Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, 29.3, Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.2, 4.1.5, 31 дүгээр зүйлийн 31.3, 61 дүгээр зүйлийн 61.1, Захиргааны ерөнхий хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.2, 48 дугаар зүйлийн 48.2.1, 48.2.2-т заасныг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

 

      1.Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэр, Баянголын хөндийд байрлах Олон улсын хүүхдийн “Найрамдал” зуслангийн орчинд Газрын тухай хууль зөрчин бусдын эзэмшил, ашиглалтад байгаа газартай давхцуулан нэр бүхий 24 иргэн, аж ахуйн нэгжид газар эзэмших эрх олгосон Нийслэл, дүүргийн Засаг даргын дараах захирамжуудыг хүчингүй болгосугай.

 

      1.1.“Газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээний хугацаа сунгах тухай” Нийслэлийн Засаг даргын 2015 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн А/52 дугаар захирамжийн хавсралтын “42” дахь хэсэг,

 

      1.2.“Газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээний хугацааг сунгах тухай” Нийслэлийн Засаг даргын 2018 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн А/990 дүгээр захирамжийн хавсралтын “25” дахь хэсэг,

 

      1.3.“Газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийн нэр шилжүүлэх тухай” Нийслэлийн Засаг даргын 2010 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 203 дугаар захирамжийн хавсралтын “36” дахь хэсэг,

 

     1.4. “Газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийн нэр шилжүүлэх тухай” Нийслэлийн Засаг даргын 2010 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 98 дугаар захирамжийн хавсралтын “32” дахь хэсэг,

 

     1.5. “Газар эзэмших, ашиглах эрхийн талбайн хэмжээ, зориулалт, байршил, нэр өөрчлөх тухай” Нийслэлийн Засаг даргын 2019 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн А/101 дүгээр захирамжийн хавсралтын “33” дахь хэсэг,

 

      1.6.“Газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээний хугацаа сунгах тухай” Нийслэлийн Засаг даргын 2015 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн А/134 дүгээр захирамжийн хавсралтын “8”, “9”, “11” дэх хэсгүүд,

 

     1.7.“Газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийн талбай, зориулалт, байршил өөрчлөх тухай” Нийслэлийн Засаг даргын 2010 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн 329 дүгээр захирамжийн хавсралтын “53” дахь хэсэг,

 

     1.8.“Газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийн хугацааг сунгах тухай” Нийслэлийн Засаг даргын 2012 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн А/418 дугаар захирамжийн хавсралтын “6” дахь хэсэг,

 

     1.9.“Газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийн талбай, зориулалт, байршил өөрчлөх тухай” Нийслэлийн Засаг даргын 2010 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 745 дугаар захирамжийн хавсралтын “29” дэх хэсэг,

 

      1.10.“Газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээний хугацааг сунгах тухай” Нийслэлийн Засаг даргын 2019 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн А/102 дугаар захирамжийн хавсралтын “35” дахь хэсэг,

 

     1.11.“Газар эзэмших, ашиглах эрх олгох тухай” Нийслэлийн Засаг даргын 2018 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн А/165 дугаар захирамжийн хавсралтын “16”, “17”, “18”, “19” дэх хэсгүүд,

 

     1.12.“Газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийн хугацаа сунгах тухай” Нийслэлийн Засаг даргын 2013 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн А/581 дүгээр захирамжийн хавсралтын “26” дахь хэсэг,

 

     1.13.“Газар эзэмших, ашиглах эрх олгох тухай” Нийслэлийн Засаг даргын 2018 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн А/256 дугаар захирамжийн хавсралтын “18” дахь хэсэг,

 

     1.14.“Газар эзэмших, ашиглах эрхийн талбайн хэмжээ, зориулалт, байршил, нэр өөрчлөх тухай” Нийслэлийн Засаг даргын 2019 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн А/170 дугаар захирамжийн хавсралтын “21” дэх хэсэг,

 

      1.15.“Газар эзэмшүүлэх эрх олгох тухай” Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2014 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн А/240 дүгээр захирамжийн хавсралтын “24”, “25”, “27”, “29” дэх хэсгүүд,

 

     1.16.“Газар эзэмших, ашиглах гэрээ гэрчилгээний хугацаа сунгах тухай” Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2015 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн А/218 дугаар захирамжийн хавсралтын “1” дэх хэсэг, 

 

     2.Энэ захирамж гарсантай холбогдуулан хавсралтад дурдсан 24 иргэн, хуулийн этгээдийн газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болсонд тооцсугай.

 

      3.Газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон талаар холбогдох иргэн, аж ахуйн нэгжид мэдэгдэж, газрын мэдээллийн санд зохих өөрчлөлт оруулах, захирамжийн хэрэгжилтийг ханган ажиллахыг Нийслэлийн Газар зохион байгуулалтын алба /А.Энхманлай/-нд даалгасугай.

 

 

 

 

 

 

                                       НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА

                                       БӨГӨӨД УЛААНБААТАР

                                       ХОТЫН ЗАХИРАГЧ                                С.АМАРСАЙХАН