Барилга байгууламж, нийтийн эзэмшлийн эд хөрөнгө акталж, нийслэлийн өмчийн бүртгэлээс хасах тухай

2019-08-30 09:10:13

2019 оны 08 сарын 30-ны өдөр                                          Дугаар А/893                                        Улаанбаатар хот

 

 

 

 

Барилга байгууламж, нийтийн эзэмшлийн

эд хөрөнгө акталж, нийслэлийн өмчийн

бүртгэлээс хасах тухай

 

 

      Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.2-ын “а”, 29.2, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 31 дүгээр зүйл, 78 дугаар зүйлийн 78.2.1, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2019 оны 129 дүгээр тогтоолыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

 

      1.Монгол Улсын Засгийн газар, Азийн хөгжлийн банктай хамтран хэрэгжүүлж буй төслөөр шинэ барилга барих болсон тул Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын Улсын байцаагчийн 2019 оны 02-07-089/377 дугаар дүгнэлтээр ашиглалтын шаардлага хангахгүй болох нь тогтоогдсон Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт байрлах нийт 3,400,110.0  /гурван сая дөрвөн зуун мянга нэг зуун арван/ төгрөгийн үнэ бүхий, энэ захирамжийн хавсралтад заасан барилга байгууламж, нийтийн эзэмшлийн эд хөрөнгийг акталж, нийслэлийн өмчийн бүртгэлээс хассугай.

 

      2.Актлагдаж байгаа барилга байгууламж, нийтийн эзэмшлийн эд хөрөнгийг эзэмшигч байгууллагын балансаас хасаж, хоёрдогч түүхий эдийн зориулалтаар дахин ашиглах боломжтойг нь худалдан борлуулах ажлыг зохион байгуулж ажиллахыг Нийслэлийн Өмчийн ашиглалт, удирдлагын газар /Ш.Үнэнбат/-т даалгасугай.

 

 

 

 

 

 

 

                                               НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА

                                               БӨГӨӨД УЛААНБААТАР

                                               ХОТЫН ЗАХИРАГЧ                              С.АМАРСАЙХАН