Гадна хаягийн загвар батлах тухай

2019-09-04 09:00:20

2019 оны 09 сарын 04-ний өдөр                                         Дугаар А/897                                        Улаанбаатар хот

 

 

 

 

Гадна хаягийн загвар батлах тухай

 

 

       Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Монгол хэлний тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.7, 17 дугаар зүйлийн 17.1.2, Төрийн бэлгэ тэмдгийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.8, 28 дугаар зүйл,  Засгийн газрын 2013 оны 2 дугаар сарын 2-ны өдрийн “Монгол хэл бичгийн боловсролыг сайжруулах арга хэмжээний тухай” 37 дугаар тогтоол, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2004 оны 17 дугаар тогтоолыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

 

     1.Дээд газар, яам, тэдгээрийн харьяа байгууллагын гадна хаягийн самбарын загвар, хэмжээг нэгдүгээр хавсралт ёсоор, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчид, Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, Улаанбаатар хотын Захирагчийн харьяа байгууллага, нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг, харьяа байгууллагын гадна хаягийн самбарын загвар, хэмжээг хоёрдугаар хавсралт ёсоор, дүүргийн Засаг даргын Тамгын газар, хэлтэс, харьяа байгууллагын хаягийн самбарын загвар, хэмжээг гуравдугаар хавсралт ёсоор тус тус баталсугай.

 

     2.Албан байгууллагын гадна хаягийг шинэчлэх ажлыг 2019 оны 10 дугаар сарын 01-ний дотор  зохион байгуулж хяналт тавьж ажиллахыг Хотын стандарт, орчны аюулгүй байдлын хяналт, зохицуулалтын газар /С.Төмөрдулам/-т даалгасугай.

 

     3.Энэ захирамж гарсантай холбогдуулан “Загвар батлан хаягжуулалтын ажлыг зохион байгуулах тухай” Нийслэлийн Засаг даргын 2003 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 102 дугаар захирамжийг хүчингүй болсонд тооцсугай.

 

 

 

 

 

 

 

                                                       НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА 

                                                       БӨГӨӨД УЛААНБААТАР

                                                       ХОТЫН ЗАХИРАГЧ                                 С.АМАРСАЙХАН