Комиссын бүрэлдэхүүнийг шинэчлэн батлах тухай

2019-08-29 08:30:44

2019 оны 08 сарын 29-ний өдөр                                        Дугаар А890                                        Улаанбаатар хот

 

 

 

 

Комиссын бүрэлдэхүүнийг

шинэчлэн батлах тухай

 

 

      Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Орон сууцны тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.2.2, Монгол Улсын Засгийн газрын 2015 оны 248 дугаар тогтоол, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2019 оны 114 тоот тогтоолыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

 

      1.Түрээсийн орон сууцанд нийслэлийн зорилтот бүлгийн иргэдийг сонгон шалгаруулах үүрэг бүхий Комиссыг дараах бүрэлдэхүүнтэй байгуулсугай.

 

Дарга                          -Нийслэлийн Өмчийн ашиглалт, удирдлагын газрын дарга

 

Гишүүд:                      -Нийслэлийн Хот байгуулалтын асуудал хариуцсан төслүүдийн

Удирдагч;                   -Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн нарийн

                                  бичгийн дарга бөгөөд ажлын албаны дарга;

                                  -Нийслэлийн Засаг даргын төсөв, санхүүгийн асуудал хариуцсан зөвлөх;

                                  -Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Хууль, эрх зүйн хэлтсийн дарга;

                                  -Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Нийгмийн бодлогын хэлтсийн дарга;

                                  -Хот байгуулалт, хөгжлийн газрын дарга;

                                  -“Нийслэлийн орон сууцны корпораци” ХК-ийн захирал.

Нарийн бичгийн

дарга                          “Нийслэлийн орон сууцны корпораци” ХК-ийн Захиргаа, санхүү, хуулийн хэлтсийн дарга.

 

      2.Нийслэлийн зорилтот бүлгийн иргэдийг түрээсийн орон сууцанд хамруулахад холбогдох хууль тогтоомж, журмын дагуу сонгон шалгаруулахыг Комисст даалгасугай.

 

      3.Энэ захирамж гарсантай холбогдуулан Нийслэлийн Засаг даргын 2018 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн “Журам шинэчлэн батлах тухай” А/1127 дугаар захирамжийг хүчингүй болсонд тооцсугай.

 

 

 

 

 

                                                 НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА

                                                 БӨГӨӨД УЛААНБААТАР

                                                 ХОТЫН ЗАХИРАГЧ                                 С.АМАРСАЙХАН