Барилга балансаас балансад шилжүүлэх тухай

2019-07-10 10:55:34

2019 оны 07 сарын 10-ны өдөр                                Дугаар А/707                                                Улаанбаатар хот

  

 

 

 

Барилга балансаас балансад

шилжүүлэх тухай

 

 

     Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.2-ын “а”, 29.2, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 78 дугаар зүйлийн 78.2.1, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2019 оны 99 дүгээр тогтоолыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

 

     1.Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хороонд байрлах нийслэлийн Өмчийн ашиглалт, удирдлагын газрын балансад бүртгэлтэй 285,100,508.16 /хоёр зуун наян таван сая нэг зуун мянга таван зуун найман төгрөг арван зургаан мөнгө/ төгрөгийн үнэ бүхий, захирамжийн  хавсралтад заасан 9 дүгээр сургуулийн хуучин барилгыг Нийгмийн хамгааллын тусгай төвийн балансад шилжүүлэн, данс бүртгэлээсээ хасахыг Нийслэлийн Өмчийн ашиглалт, удирдлагын газар /Ш.Үнэнбат/-т зөвшөөрсүгэй.

 

    2.Энэ захирамжийн хавсралтад заасан барилгыг зохих журмын дагуу бүртгэн авч, өмчийн ашиглалт, хамгаалалтыг хариуцан ажиллахыг Нийгмийн хамгааллын тусгай төв /Г.Цэрэндулам/-д, захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Өмчийн ашиглалт, удирдлагын газар /Ш.Үнэнбат/-т тус тус даалгасугай.

 

 

 

 

НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА

БӨГӨӨД УЛААНБААТАР

ХОТЫН ЗАХИРАГЧ                                                           С.АМАРСАЙХАН