Ашиглалтын шаардлага хангахгүй орон сууцны барилгыг буулган, дахин төлөвлөж барилгажуулах тухай

2019-06-28 08:00:52

2019 оны 06 сарын 28-ны өдөр                                           Дугаар А/653                                       Улаанбаатар хот

 

 

 

 

 

 

Ашиглалтын шаардлага хангахгүй орон

сууцны барилгыг буулган, дахин

төлөвлөж барилгажуулах тухай

 

 

       Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Орон сууцны тухай хуулийн 15 дугаар зүйлийн 151.6, Хот, суурин газрыг дахин хөгжүүлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.1, 16 дугаар зүйлийн 16.2, Барилга, хот байгуулалтын сайдын 2016 оны 126 дугаар тушаалаар батлагдсан “Ашиглалтын шаардлага хангахгүй нийтийн зориулалттай орон сууцны барилгыг буулган шинээр барих үйл ажиллагааны журам”-ын 3.8, 6.2-т заасныг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

 

      1.Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын Улсын ахлах байцаагчийн 2014 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн 01-01/05 дугаар шийдвэр, 2016 оны 7 дугаар сарын 25-ны өдрийн 01-01/08 дугаар шийдвэр, 2017 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн 02-01/03 дугаар шийдвэрийг тус тус үндэслэн ашиглалтын шаардлага хангахгүй, газар хөдлөлтөд тэсвэргүй нь тогтоогдож, ашиглахыг хориглосон дараах барилгуудыг дахин төлөвлөж барилгажуулсугай:

 

                           1.Чингэлтэй дүүргийн 6 хорооны 44 дүгээр байр;

                           2.Чингэлтэй дүүргийн 9 дүгээр хорооны 51, 52 дүгээр байр;

                           3.Хан-Уул дүүргийн 3 дугаар хорооны Талхны 20 дугаар байр;

                           4.Хан-Уул дүүргийн 4 дүгээр хорооны 5, 6 дугаар байр;

                           5.Хан-Уул дүүргийн 6 дугаар хорооны 20-1, 20-2 дугаар байр;

                           6.Баянзүрх дүүргийн 1 дүгээр хорооны 30 дугаар байр;

                           7.Сүхбаатар дүүргийн 6 дугаар хорооны 5, 27 дугаар байр;

                           8.Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хорооны ХЦ 20 дугаар байр;

                         9.Сонгинохайрхан дүүргийн 27 дугаар хорооны 2А байр, Махны 16 дугаар байр, 1-12, 2-12 дугаар байр;

                          10.Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хорооны Нефтийн 1 дүгээр  байр.

 

      2.Энэ захирамжийн 1 дүгээр зүйлд заасан орон сууцны барилгуудад үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэхийг хориглож, холбогдох тусгай зөвшөөрлийг төсөл хэрэгжих хугацаанд түр түдгэлзүүлэхийг Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөрт даалгасугай.

 

       3.Энэ захирамжийн хэрэгжилтийг зохион байгуулж ажиллахыг Хот байгуулалт, хөгжлийн газар /Б.Ууганбаяр/-т үүрэг болгосугай.

 

 

 

 

 

 

                                     НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА

                                     БӨГӨӨД УЛААНБААТАР

                                     ХОТЫН ЗАХИРАГЧ                       С.АМАРСАЙХАН