Хөрөнгө гаргах тухай

2019-06-26 08:00:44

2019 оны 06 сарын 26-ны өдөр                                         Дугаар А/647                                     Улаанбаатар хот

 

 

 

 

Хөрөнгө гаргах тухай

 

 

 

      Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Төсвийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.2.2, Иргэний хуулийн 421 дүгээр зүйлийн 421.1, 421.8, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2019 оны 23/15 дугаар тогтоолыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:                                                                                                                          

           

       1.Сүхбаатар дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэр дэх Жанжин Д.Сүхбаатарын талбайн урд хэсгийн 2.5 га газарт тохижилтын зураг төсөл боловсруулах уралдаанд оролцож шилдгээр шалгарсан бүтээлүүдийн шагнал, урамшууллыг уралдаан дүгнэх комиссын шийдвэрийн дагуу олгохыг Нийслэлийн Засаг даргын Тамгын газар /Э.Содномжамц/-т, зохиогчийн эрхийг холбогдох хууль, тогтоомжид заасны дагуу Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын нэр дээр бүртгүүлэхийг Нийслэлийн Өмчийн ашиглалт, удирдлагын газар /Ч.Однасан/-т тус тус даалгасугай.                             

           

      2.Уралдааны шагнал, урамшуулалд шаардагдах 30 сая /гучин сая/ төгрөгийг Нийслэлийн 2019 оны төсөвт тусгасан Аз жаргалтай хотын индекс тооцож, сайжруулах үе шаттай арга хэмжээний зардлаас санхүүжүүлэхийг Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтэс /Э.Ганхүү/-т зөвшөөрсүгэй.

 

 

 

 

 

 

                                          НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА

                                          БӨГӨӨД УЛААНБААТАР

                                          ХОТЫН ЗАХИРАГЧ                                        С.АМАРСАЙХАН