Ажлын хэсэг байгуулах тухай

2019-06-25 08:15:31

2019 оны 06 сарын 25-ны өдөр                                       Дугаар А/645                                         Улаанбаатар хот

 

 

 

 

 

 

 

 

 

 

Ажлын хэсэг байгуулах тухай

 

 

      Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, “Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр”-ийн 2.224, “Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр”-ийн 2.5.15-д заасныг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

 

      1.Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр хэрэгжүүлж буй “Нийслэлийн нийтийн тээврийг хөгжүүлэх хөрөнгө оруулалтын хөтөлбөр”-ийн үйл ажиллагааг эрчимжүүлэх ажлын хүрээнд Азийн хөгжлийн банкны ажил гүйцэтгэх сонгон шалгаруулалтын шаардлага хангасан, батлагдсан зураг төслийг боловсруулах, зөвшилцөх, батлуулах үе шатны уялдаа холбоог шуурхай хангах үүрэг бүхий Ажлын хэсгийг дараах бүрэлдэхүүнтэй байгуулсугай. Үүнд:

 

Ахлагч

Б.Отгонсүх

 -Нийслэлийн Зам, тээврийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч;

Гишүүд

А.Р.Мещеряов

 -УБТЗ-ын ХНН-ын Ерөнхий инженер /зөвшилцсөнөөр/;

 

Н.Отгонбаяр

 -Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Хөгжлийн бодлого, төлөвлөлтийн хэлтсийн дарга;

 

А.Даваажаргал

-Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Хууль, эрх зүйн хэлтсийн дарга

 

Т.Хэрлэн

 -Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны Хотын инженерийн байгууламжийн хэлтсийн дарга;

 

Б.Ууганбаяр

 -Хот байгуулалт, хөгжлийн газрын даргын үүрэг гүйцэтгэгч;

 

Ж.Тогтохбаяр

 -Нийслэлийн Авто замын хөгжлийн газрын дарга;

 

С.Энхтөр

 -Нийслэлийн Замын хөдөлгөөн төлөвлөлт, зохицуулалт, инженерчлэлийн газрын дарга;

 

А.Энхманлай

 -Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны дарга;

 

Ч.Сайханбаяр

- Нийслэлийн Нийтийн тээврийн үйлчилгээний  газрын дарга;

 

Ж.Дагвасүрэн

 -Ус сувгийн удирдах газрын Ерөнхий инженер;

 

Л.Ганзориг

 -“Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК-ийн Ерөнхий инженер бөгөөд дэд захирал /зөвшилцсөнөөр/;

 

Б.Батбаяр

 -“Улаанбаатар дулааны сүлжээ” ТӨХК-ийн Түгээх үйлчилгээ эрхэлсэн дэд захирал /зөвшилцсөнөөр/;

 

Н.Наранбаатар

 -“Мэдээлэл холбооны сүлжээ” ХХК-ийн Улаанбаатар дахь салбарын ерөнхий инженер /зөвшилцсөнөөр/;

 

Т.Цэрэнноров

 -“Геодези усны барилга, байгууламжийн газар” ОНӨААТҮГ-ийн дарга;

 

Д.Одбаяр

 -“Замын хөдөлгөөний удирдлагын төв” НӨҮГ-ийн дарга;

 

Ч.Рэгзмаа

 -“Нийслэлийн Зураг төслийн хүрээлэн” НӨҮГ-ийн дарга;

 

Б.Анхбаяр

 -Нийслэлийн Авто замын хөгжлийн газрын Бодлого, зохицуулалтын хэлтсийн ахлах мэргэжилтэн;

 

М.Ичинхорлоо

 -Нийслэлийн Авто замын хөгжлийн газрын Бодлого, зохицуулалтын хэлтсийн гүүрийн төлөвлөлтийн мэргэжилтэн;

 

Б.Ертис

-Нийслэлийн Авто замын хөгжлийн газрын Бодлого, зохицуулалтын хэлтсийн Усны барилга, байгууламжийн мэргэжилтэн;

 

А.Хүрэлбат

 - “Нийслэлийн нийтийн тээврийг хөгжүүлэх хөрөнгө оруулалтын хөтөлбөр” Төслийн зохицуулагч;

Нарийн бичгийн дарга

Б.Пүрэвжав

 -Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Төсөл, хөтөлбөрийн хяналт, зохицуулалтын хэлтсийн дарга.

 

       2.Энэ захирамжийн 1 дүгээр зүйлд заасан чиглэлийн хүрээнд ажиллаж ажлын гүйцэтгэлийн явцыг 2019 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн дотор танилцуулж, ажлын төлөвлөгөө батлуулахыг Ажлын хэсэг /Б.Отгонсүх/-т даалгасугай.

 

 

 

 

 

                                        НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА

                                        БӨГӨӨД УЛААНБААТАР

                                        ХОТЫН ЗАХИРАГЧ                                  С.АМАРСАЙХАН