Төсвийн үндсэн ба нэмэлт дансны үлдэгдлийг буцаан олгох тухай

2019-06-24 08:25:26

2019 оны 06 сарын 24-ний өдөр                                           Дугаар А/641                                     Улаанбаатар хот

 

 

 

 

 

 

 

 

Төсвийн үндсэн ба нэмэлт дансны

үлдэгдлийг буцаан олгох тухай

 

 

      Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Төсвийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1, 43.3 -т заасныг  тус тус үндэслэн  ЗАХИРАМЖЛАХ нь:

 

     1.Улаанбаатар хотын Шуурхай удирдлага зохицуулалтын төвийн үндсэн дансны  2018 оны эцсийн  үлдэгдлийн төвлөрүүлсэн дүнгээс  даатгуулагчид өгөх  өглөгийн  тооцоо үүсгэсэн 1,561,545 төгрөгийг  буцаан олгосугай.

 

     2.Нийслэлийн төсвийн байгууллагуудын  2019 онд хэрэгжих  нэмэлт дансны үлдэгдэл буцаан олгох жагсаалтыг хавсралт ёсоор  баталсугай.

 

      3.Энэ захирамжийн хавсралт болон нэгдүгээр зүйлд заасан зарцуулах эрхийг зохих журмын дагуу  олгож, хөрөнгийн гүйцэтгэлд хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтэс /Э.Ганхүү/-т үүрэг болгосугай.

 

 

 

 

 

 

 

                                            НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА

                                            БӨГӨӨД УЛААНБААТАР

                                            ХОТЫН ЗАХИРАГЧ                                 С.АМАРСАЙХАН