Техникийн хорооны бүрэлдэхүүнийг шинэчлэн батлах тухай

2019-06-24 08:00:32

2019 оны 06 сарын 24-ний өдөр                                        Дугаар А/636                                         Улаанбаатар хот

 

 

 

 

 

 

Техникийн хорооны бүрэлдэхүүнийг

шинэчлэн батлах тухай

 

 

     Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.1-ийн “б”, 29.2, Монгол Улсын Засгийн газар, Азийн хөгжлийн банк хооронд 2015 оны 5 дугаар сарын 5-ны өдөр байгуулсан зээлийн хэлэлцээр, Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Азийн хөгжлийн банк хооронд 2015 оны 5 дугаар сарын 5-ны өдөр байгуулсан төслийн гэрээг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

 

     1.Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр Нийслэлийн Засаг даргын Тамгын газар хэрэгжүүлж буй “Нийслэлийн нийтийн тээврийг хөгжүүлэх хөрөнгө оруулалтын хөтөлбөр, төсөл 1”-ийн хүрээнд хэрэгжүүлэх үйл ажиллагааг эрчимжүүлэх зорилгоор техникийн болон нийтийн тээврийн бодлогын зарим асуудлуудыг хэлэлцэх, шуурхай удирдлагаар хангах, хөтөлбөрийг хэрэгжүүлэх явцад тулгарч болзошгүй техникийн зохицуулалт, шийдлийг гаргах, шаардлагатай стандартуудыг батлуулах асуудлаар Төсөл хэрэгжүүлэгч байгууллага, Төсөл хэрэгжүүлэх нэгжтэй хамтран ажиллах үүрэг бүхий Техникийн хорооны бүрэлдэхүүнийг хавсралтад заасны дагуу шинэчлэн баталсугай.

 

     2.Техникийн хорооны үйл ажиллагааг яаралтай эхлүүлэн, шуурхай зохион байгуулах, холбогдох мэргэжлийн байгууллагуудын үйл ажиллагааны уялдаа холбоог хангах, хорооны гаргасан техникийн шийдэл, шийдвэрийг Төслийн удирдах хороонд тухай бүр тайлагнаж ажиллахыг Техникийн хороо /Б.Отгонсүх/-нд үүрэг болгосугай.

 

      3.Энэ захирамж батлагдсантай холбогдуулан нийслэлийн Засаг даргын 2018 оны 7 дугаар сарын 10-ны өдрийн А/633 дугаар захирамжийг хүчингүй болсонд тооцсугай

 

 

 

 

 

                                                НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА

                                                БӨГӨӨД УЛААНБААТАР

                                                ХОТЫН ЗАХИРАГЧ                                   С.АМАРСАЙХАН