Ажлын хэсэг байгуулах тухай

2019-06-05 08:00:27

2019 оны 06 сарын 05-ны өдөр                                      Дугаар А/556                                           Улаанбаатар хот

 

 

 

 

 

Ажлын хэсэг байгуулах тухай

 

 

      Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Хот байгуулалтын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.5, Хот тосгоны эрхзүйн байдлын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.3, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2018 оны 19/16, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 119 дүгээр тогтоолыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

 

      1.Нийслэлийн нутаг дэвсгэрийн хэмжээнд иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг хангах, хэрэгжиж буй стандартыг мөрдүүлэх зорилтын хүрээнд орчны тохижилт, инженерийн шугам сүлжээ, авто замын засвар үйлчилгээний нөхцөл байдалд нэгдсэн үзлэг, судалгааг хийх ажлыг зохион байгуулах үүрэг бүхий ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг хавсралт ёсоор баталсугай.

 

      2.Үзлэг, судалгааны дүн мэдээг нэгтгэн цаашид авах арга хэмжээний санал боловсруулан Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хуралд 2019 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн дотор танилцуулахыг Ажлын хэсэг /Б.Отгонсүх/-т, уг үзлэг судалгааны ажилд дэмжлэг үзүүлж, нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын албан хаагчдыг идэвхтэй оролцуулж, хамтран ажиллахыг Нийслэлийн Засаг даргын Тамгын газар /Э.Содномжамц/, Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба /Т.Гантөмөр/, бусад холбогдох нийслэлийн нутгийн захиргааны байгууллага болон дүүргийн Засаг дарга нарт тус тус даалгасугай.

 

 

 

 

 

 

 

                                           НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА

                                           БӨГӨӨД УЛААНБААТАР

                                           ХОТЫН ЗАХИРАГЧ                                         С.АМАРСАЙХАН