Ажлын хэсэг байгуулах тухай

2019-06-04 08:15:16

2019 оны 06 сарын 04-ний өдөр                                             Дугаар А/552                                   Улаанбаатар хот

 

 

 

 

Ажлын хэсэг байгуулах тухай

 

 

      Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.5-ын “а”, 29.2, Эрүүл мэндийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.1-д заасныг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

 

      1.Монгол Улсын Засгийн газар, Нэгдсэн Үндэстний Байгууллагын Хүүхдийн сан хооронд байгуулсан гэрээний дагуу хэрэгжүүлж байгаа “Эх, хүүхдийн эрүүл мэндэд агаарын бохирдлын үзүүлэх үр нөлөө” төслийн хүрээнд Баянзүрх, Сонгинохайрхан дүүргийн сургуулийн өмнөх насны хүүхдүүд, жирэмсэн болон хөхүүл эхчүүдийн эрүүл мэндэд агаарын бохирдлын улмаас үүссэн эрсдэлийг бууруулах талаар хэрэгжүүлэх арга хэмжээнд дэмжлэг үзүүлж, салбар хоорондын уялдааг хангах үүрэг бүхий ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг хавсралт ёсоор шинэчлэн баталсугай.

 

      2.Төслийн хүрээнд хийх арга хэмжээний төлөвлөгөөг боловсруулан 2019 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн дотор багтаан батлуулахыг Нийслэлийн Засаг даргын Хүний хөгжил, нийгмийн бодлогын асуудал хариуцсан орлогч Ш.Анхмаад, захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Засаг даргын Тамгын газар /Э.Содномжамц/-т тус тус даалгасугай.

 

      3.Энэхүү захирамж гарсантай холбогдуулан Нийслэлийн Засаг даргын 2018 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн “Ажлын хэсэг байгуулах тухай” А/1152 дугаар захирамжийг хүчингүй болсонд тооцсугай.

 

 

 

 

 

 

 

                                           НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА

                                           БӨГӨӨД УЛААНБААТАР

                                           ХОТЫН ЗАХИРАГЧ                                      С.АМАРСАЙХАН