Үер, усны ослын аюулаас урьдчилан сэргийлэх талаар авах зарим арга хэмжээний тухай

2019-06-04 08:05:17

2019 оны 06 сарын 04-ний өдөр                                        Дугаар А550                                         Улаанбаатар хот

 

 

 

 

 

 

 

Үер, усны ослын аюулаас урьдчилан

сэргийлэх талаар авах зарим

арга хэмжээний тухай

 

 

          Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Гамшгаас хамгаалах тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1.1, Төсвийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.2.2, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2015 оны 134 дүгээр тогтоолыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

 

      1.Туул гол, голын тогтоол усанд иргэд осолдохоос урьдчилан сэргийлэх зорилгоор хөдөлгөөнт завьт эргүүлийг Налайх дүүргийн нутаг дэвсгэр Тэрэлжийн гүүр, Сайханы саравчаас, Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэр Био комбинатын гүүр хүртэл Туул гол дагуу 2019 оны 06 дугаар сарын 10-ны өдрөөс 09 дүгээр сарын        10-ны өдрийг хүртэл хугацаанд ажиллуулсугай.

 

       2.Хөдөлгөөнт завьт эргүүл ажиллуулахад шаардагдах 36.344.500 /гучин зургаан сая гурван зуун дөчин дөрвөн мянга таван зуу/ төгрөгийг Нийслэлийн Засаг даргын нөөц хөрөнгөөс гаргахыг Нийслэлийн Засаг даргын Тамгын газар /Э.Содномжамц/-т зөвшөөрсүгэй.

 

     3.Энэ захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Засаг даргын Хөгжлийн бодлогын асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Ж.Батбаясгаланд, хяналт шалгалтыг үр дүнтэй зохион байгуулж ажиллахыг Нийслэлийн Онцгой байдлын газар /Ж.Чүлтэмсүрэн/-т, Нийслэлийн Цагдаагийн газар /Д.Ядамдорж/-т тус тус даалгасугай.

 

 

 

 

                                    НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА

                                    БӨГӨӨД УЛААНБААТАР

                                    ХОТЫН ЗАХИРАГЧ                          С.АМАРСАЙХАН