Хөрөнгө оруулалтын ажлыг зохион байгуулах тухай

2019-06-04 08:00:24

2019 оны 06 сарын 04-ний өдөр                                       Дугаар А/549                                        Улаанбаатар хот

 

 

 

 

Хөрөнгө оруулалтын ажлыг

зохион байгуулах тухай 

 

 

        Монгол  Улсын  Засаг  захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Төсвийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.2.2, Монгол Улсын Засгийн газар, Азийн хөгжлийн банк хооронд 2013 оны 5 дугаар сарын 23-ны өдөр байгуулсан “Улаанбаатар хотын гэр хорооллыг хөгжүүлэх хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөр”-ийн санхүүжилтийн ерөнхий хэлэлцээр, Сангийн яам, Нийслэлийн Засаг даргын Тамгын газар хооронд 2019 оны 5 дугаар сарын 21-ний өдөр байгуулсан Дамжуулан зээлдүүлэх 51 дүгээр гэрээ, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2019 оны 23/15 дугаар тогтоолыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

 

      1.Азийн хөгжлийн банкны хөнгөлөлтэй зээлийн санхүүжилтээр хэрэгжүүлж байгаа “Улаанбаатар хотын гэр хорооллыг хөгжүүлэх хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөр” төсөл 2-ийн хүрээнд  Баянхошуу дэд төвийг төвлөрсөн дулаанаар хангах дулааны шинэ шугамын зураг төсөл боловсруулах, бараа ханган нийлүүлэх, суурилуулах, барилга угсралтын ажлын урьдчилгаа төлбөр 173,176,680 /нэг зуун далан гурван сая нэг зуун далан зургаан мянга зургаан зуун наян/ төгрөгийг “Нийслэлийн төсвийн хөрөнгөөр 2019 онд хэрэгжүүлэх хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээний жагсаалт”-ын 58.1.2-ын “2”-д “Азийн хөгжлийн банкны хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр хэрэгжиж буй “Улаанбаатар хотын гэр хорооллыг хөгжүүлэх хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөр төсөл 1, 2”-ийн зээлийн эргэн төлөлт, Улаанбаатар хотын хариуцах хөрөнгө”-өөс санхүүжүүлэхийг Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтэс /Э.Ганхүү/-т зөвшөөрсүгэй.

 

      2.Энэ захирамжийн 1 дүгээр зүйлд заасан төсөл, арга хэмжээнд  захиалагчийн хяналт тавьж ажиллахыг “Улаанбаатар хотын гэр хорооллыг хөгжүүлэх хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөр”-ийн Төслийн нэгж /Д.Авирмэд/-д, Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газар /Б.Мөнхбат/-т, хөрөнгө оруулалтын үр дүнд бий болсон хөрөнгийг бүртгэх ажлыг зохих журмын дагуу зохион байгуулахыг Нийслэлийн Өмчийн ашиглалт, удирдлагын газар /Ч.Однасан/-т тус тус даалгасугай.

 

 

 

 

 

 

 

                                                   НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА

                                                   БӨГӨӨД УЛААНБААТАР

                                                   ХОТЫН ЗАХИРАГЧ                                  С.АМАРСАЙХАН