Гарын үсэг зурах эрх олгох тухай

2019-06-03 08:05:53

2019 оны 06 сарын 03-ны өдөр                                          Дугаар А547                                       Улаанбаатар хот

 

 

 

 

 

 

 

 

Гарын үсэг зурах эрх олгох тухай

 

 

      Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Сангийн сайдын 2015 оны 196 дугаар тушаалын хавсралтаар батлагдсан “Засгийн газрын гадаад зээлийн хөрөнгийг ашиглах, эдгээр хөрөнгөөр санхүүжих төсөл, арга хэмжээг хэрэгжүүлэх, зохион байгуулах, санхүүжүүлэх, хяналт тавих, үнэлэх журам”-ын 20 дугаар зүйлийн 20.4-т заасныг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

 

     1.Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр Нийслэлийн Засаг даргын Тамгын газар хэрэгжүүлж буй “Нийслэлийн нийтийн тээврийг хөгжүүлэх хөрөнгө оруулалтын хөтөлбөр төсөл”, “Улаанбаатар хотын Гэр хорооллыг хөгжүүлэх, хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөр төсөл” болон Дэлхийн банкны санхүүжилтээр хэрэгжүүлж буй “Улаанбаатар хотын Цэвэр агаар төсөл”-ийн тусгай данснаас хөрөнгө зарцуулах төлбөрийн гүйлгээний баримтад 2 дугаар гарын үсэг зурах эрхийг Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын дарга Э.Содномжамцад олгосугай.

 

      2.Энэ захирамж гарсантай холбогдуулан Нийслэлийн Засаг даргын 2019 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн А/11, 2019 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн А/27 дугаар захирамжуудыг тус тус хүчингүй болсонд тооцсугай.

 

 

 

 

 

 

                                         НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА

                                         БӨГӨӨД УЛААНБААТАР

                                         ХОТЫН ЗАХИРАГЧ                                 С.АМАРСАЙХАН