2013 оны 05 сарын 30 өдөр дугаар А/544 Улаанбаатар хот
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2 дахь хэсгийг үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:
1.БНСУ-ын Инчон хотын Захиргаанаас 2013 оны 06 дугаар сарын 08-наас 22-ны өдрүүдэд зохион байгуулж буй “Азийн төрийн албан хаагчдад зориулсан Инчоны сургалт”-д оролцуулахаар Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Гадаад харилцааны хэлтсийн мэргэжилтэн Ж.Гантулгыг томилон явуулсугай.
2.Холбогдох зардал болох 1 209 600 /Нэг сая хоёр зуун есөн мянга зургаан зуу/ төгрөгийг гадаад арга хэмжээний зардлаас гаргахыг Тамгын газар /Ё.Гэрэлчулуун/-т зөвшөөрсүгэй.
3.Албан томилолтын тайланг ирснээс хойш долоо хоногийн дотор Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Гадаад харилцааны хэлтэст ирүүлэхийг Ж.Гантулгад даалгасугай.
НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА
БӨГӨӨД УЛААНБААТАР
ХОТЫН ЗАХИРАГЧ Э.БАТ-ҮҮЛ