Нийслэлийн Онцгой комиссын бүрэлдэхүүн, ажиллах журмыг шинэчлэн батлах тухай

2019-05-31 09:20:59

2019 оны 05 сарын 31-ний өдөр                                     Дугаар А/545                                           Улаанбаатар хот

 

 

 

 

 

 

 

Нийслэлийн Онцгой комиссын

бүрэлдэхүүн, ажиллах журмыг

шинэчлэн батлах тухай

 

 

      Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Гамшгаас хамгаалах тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.3, 23 дугаар зүйлийн 23.1, 23.3,  32 дугаар зүйлийн 32.1.2, Засгийн газрын 2019 оны 100 дугаар тогтоолыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

 

    1.Нийслэлийн төрийн захиргааны удирдлагын бүтэц шинэчлэгдсэнтэй холбогдуулан Нийслэлийн Онцгой комиссын бүрэлдэхүүнийг 1 дүгээр, ажиллах журмыг 2 дугаар хавсралт ёсоор тус тус шинэчлэн баталсугай.

 

     2.Онцгой комиссын гишүүдийн Гамшгаас хамгаалах үйл ажиллагаа, гамшгийн үед үүрэг гүйцэтгэх бэлтгэл бэлэн байдалд хяналт тавьж, мэргэжлийн удирдлагаар хангаж ажиллахыг Нийслэлийн Засаг даргын Хөгжлийн бодлогын асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Ж.Батбаясгалан, Нийслэлийн Онцгой байдлын газрын дарга Ж.Чүлтэмсүрэн  нарт тус тус үүрэг болгосугай.

 

      3.Захирамж гарсантай холбогдуулан “Зөвлөл, Онцгой комиссын бүрэлдэхүүн, Ажиллах журам, Шуурхай ажлын хэсэг, Гамшгаас хамгаалах алба, мэргэжлийн анги байгуулах тухай” Нийслэлийн Засаг даргын 2017 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн А/1008 дугаар захирамжийг хүчингүй болсонд тооцсугай.

 

 

 

 

 

                    

                                                  НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА

                                                  БӨГӨӨД УЛААНБААТАР

                                                  ХОТЫН ЗАХИРАГЧ                               С.АМАРСАЙХАН