Эрх шилжүүлэх тухай

2019-05-31 09:15:19

2019 оны 05 сарын 31-ний өдөр                                       Дугаар А/544                                        Улаанбаатар хот

 

 

 

 

Эрх шилжүүлэх тухай

 

 

      Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Төсвийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4, 41 дүгээр зүйлийн 41.2.2, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.3, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2019 оны 23/15 дугаар тогтоолыг тус тус үндэслэн  ЗАХИРАМЖЛАХ нь:

 

    1.Нийслэлийн төсвийн хөрөнгөөр 2019 онд санхүүжүүлэх Эмээлтийн хөнгөн үйлдвэрийн үйлдвэрлэл, технологийн паркийн төслийн магадлалын шинжилгээ, байгаль орчны үнэлгээний 400.0 /дөрвөн зуун/ сая төгрөгийн төсөл, арга хэмжээний худалдан авах ажиллагааны эрхийг Нийслэлийн Байгаль орчны газар /Э.Баттулга/-т шилжүүлэн, худалдан авах ажиллагааг холбогдох хууль тогтоомжид нийцүүлэн зохион байгуулж, дүнг танилцуулж ажиллахыг даалгасугай.

 

       2.Энэ захирамжийн 1 дүгээр зүйлд заасан төсөл, арга хэмжээг гүйцэтгэлээр нь санхүүжүүлэхийг Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтэс /Э.Ганхүү/-т, захиалагчийн хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Шинжлэх ухаан, үйлдвэрлэл, инновацын газар /Б.Бат-Эрдэнэ/-т, хөрөнгө оруулалтын үр дүнд бий болсон хөрөнгийг нийслэлийн өмчид бүртгэн авч, эзэмшилт, ашиглалтад хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Өмчийн ашиглалт, удирдлагын газар /Ч.Однасан/-т тус тус даалгасугай.

 

 

 

 

 

 

 

                                                     НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА

                                                     БӨГӨӨД УЛААНБААТАР

                                                     ХОТЫН ЗАХИРАГЧ                               С.АМАРСАЙХАН