Шагнал олгох тухай

2019-05-31 09:05:08

2019 оны 05 сарын 31-ний өдөр                                        Дугаар А/542                                        Улаанбаатар хот

 

 

 

 

 

 

 

 

  Шагнал олгох тухай

 

 

      Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Төсвийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.5.5, 41 дүгээр зүйлийн 41.2.2, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 1998 оны 23 дугаар тогтоолыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

 

     1.Олон улсын болон улсын олимпиад, уралдаанд тэргүүлэн, эрдэм мэдлэг, авьяас чадвараараа шалгарсан, хавсралтад заагдсан нэр бүхий сурагчдыг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн нэрэмжит шагналаар шагнасугай.

 

      2.Шагнал олгоход шаардагдах 825.000 /найман зуун хорин таван мянга/ төгрөгийг Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын 2019 оны батлагдсан төсвөөс гаргахыг Нийслэлийн Засаг даргын Тамгын газар /Э.Содномжамц/-т зөвшөөрсүгэй.

 

      3.Захирамжийн хэрэгжилтийг хянан ажиллахыг Нийслэлийн Засаг даргын Хүний хөгжил, нийгмийн бодлогын асуудал хариуцсан орлогч Ш.Анхмаад даалгасугай.

 

 

 

 

 

 

 

                                                    НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА

                                                    БӨГӨӨД УЛААНБААТАР

                                                    ХОТЫН ЗАХИРАГЧ                           С.АМАРСАЙХАН