Сургалт эрхлэх тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлэх тухай

2019-05-10 09:10:07

2019 оны 05 сарын 10-ны өдөр                                         Дугаар А/432                                        Улаанбаатар хот

 

 

 

 

Сургалт эрхлэх тусгай зөвшөөрлийг

түдгэлзүүлэх тухай

 

 

      Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.4, 13 дугаар зүйлийн 13.1-т заасныг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

 

     1.Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагчийн 2019 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 02-09-087/210, 2019 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 02-09-294/249 тоот дүгнэлтийг тус тус үндэслэн Баянгол дүүргийн “Төгөлхөн ой”, Баянзүрх дүүргийн “Цахиур чулууныхан” цэцэрлэгүүдийн сургалт эрхлэх тусгай зөвшөөрлийг 2019 оны 05 дугаар сарын 10-ны өдрөөс эхлэн 3 сарын хугацаатайгаар түдгэлзүүлсүгэй.

 

      2.Энэ захирамж гарсантай холбогдуулан Нийслэлийн Засаг даргын 2014 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн А/755 дугаар захирамжийн “Төгөлхөн ой”, 2008 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 283 дугаар захирамжийн “Цахиур чулууныхан” цэцэрлэгүүдэд холбогдох хэсгийг тус тус түдгэлзүүлсэнд тооцсугай.

 

       3.Сургалт эрхлэх тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлсэн тухай шийдвэрийг цэцэрлэгийн үүсгэн байгуулагч нарт болон харьяа татварын албанд мэдэгдэхийг Нийслэлийн Боловсролын газар /Ж.Гантулга/-т үүрэг болгосугай.

 

 

 

 

 

 

 

                                              НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА

                                              БӨГӨӨД УЛААНБААТАР

                                              ХОТЫН ЗАХИРАГЧ                          С.АМАРСАЙХАН