Цэцэрлэгийн сургалт эрхлэх тусгай зөвшөөрлийн хугацаа сунгах тухай

2019-05-10 09:05:59

2019 оны 05 сарын 10-ны өдөр                                      Дугаар А/431                                           Улаанбаатар хот

 

 

 

 

 

 

Цэцэрлэгийн сургалт эрхлэх

тусгай зөвшөөрлийн хугацаа

сунгах тухай

 

 

       Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3, 10 дугаар зүйлийн 10.1.5, Боловсролын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.4-т заасныг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

 

       1.Үүсгэн байгуулагчаас ирүүлсэн хүсэлтийн дагуу сургалт эрхлэх тусгай зөвшөөрлийн гэрчилгээний хугацааг 5 жилээр сунгах төрийн өмчийн цэцэрлэгийн жагсаалтыг 1 дүгээр, төрийн бус өмчийн цэцэрлэгийн жагсаалтыг 2 дугаар хавсралт ёсоор тус тус баталсугай.

 

     2.Энэ захирамжийн хавсралтад заасан байгууллагуудын сургалт эрхлэх тусгай зөвшөөрлийн гэрчилгээг сунгахыг Нийслэлийн Боловсролын газар /Ж.Гантулга/-т, үйл ажиллагаанд нь хяналт тавьж ажиллахыг нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар /Л.Эрдэнэчулуун/-т, үр дүнгийн гэрээ байгуулж, хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг дүүргийн Засаг дарга нарт тус тус даалгасугай. 

 

 

 

 

 

 

                                                        НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА

                                                        БӨГӨӨД УЛААНБААТАР

                                                        ХОТЫН ЗАХИРАГЧ                               С.АМАРСАЙХАН