Ажлын хэсэг байгуулах тухай

2013-05-21 00:00:00
2013 оны 05 сарын 21 өдөр                                               дугаар А/510                                                Улаанбаатар хот
 
Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2 дахь хэсгийг үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:
 
1.Их тойруу, Сэлбийн гүүрийн хойд талын гүүр буюу “Б” гүүрийн дам нурууг буулгах ажлын явцад 4 дүгээр тулгуур нурж унасантай холбогдон уг гүүрний тулгууруудад үзлэг шалгалт хийж дүгнэлт гаргах Ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг  хавсралтаар баталсугай.
 
2.Ажлын хэсгээс гарсан дүгнэлт, авах арга хэмжээний талаарх санал зөвлөмжийг 2013 оны 05 дугаар сарын 22-ны дотор танилцуулахыг Ажлын хэсэг  /Н.Гантөмөр/-т үүрэг болгосугай
 
 
 
 
                        НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА
                        БӨГӨӨД УЛААНБААТАР
                        ХОТЫН ЗАХИРАГЧ                                                   Э.БАТ-ҮҮЛ