Газар эзэмшүүлэх, ашиглуулах эрх шилжүүлэх тухай

2013-04-30 00:00:00
2013 оны 04 сарын 30 өдөр                                       дугаар А/436                                                   Улаанбаатар хот
 
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, “Газрын тухай” хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2.3, 38 дугаар зүйлийн 38.4 дэх хэсгийг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:
 
1. Нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газрын дэргэдэх Техникийн зөвлөлийн 2013 оны 03 дугаар сарын 29-ны өдрийн хурлаас гаргасан дүгнэлтийг хянан үзээд хавсралтаар 21 /хорин нэг/ иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын газар эзэмших, ашиглах эрхийг шилжүүлэн баталгаажуулсугай.
 
2.Газар эзэмших, ашиглах эрх нь баталгаажигдсан иргэн, аж ахуйн нэгж, байгууллагуудтай холбогдох хууль тогтоомж, журмын дагуу гэрээ байгуулж, гэрчилгээ олгон, хэрэгжилтэнд хяналт тавьж ажиллахыг нийслэлийн Өмчийн харилцааны газар /Ш.Төмөрбаатар/-т даалгасугай.
 
3.Энэ захирамж гарсантай холбогдуулан нийтийн зориулалттай орон сууцны барилга байгууламжаа улсын комисст хүлээлгэн өгсөн болон газар эзэмших, ашиглах эрхийн нэр шилжин баталгаажигдсан Нийслэлийн Засаг даргын 2011 оны 396 дугаар захирамжийн иргэн Ж.Мөнхбаатарт, 2008 оны 567 дугаар захирамжийн иргэн Ц.Бямбажавт, 2006 оны 184, 219 дүгээр захирамжийн иргэн А.Гончиг, П.Хишигдэлгэр нарт, 2011 оны 906 дугаар захирамжийн иргэн Д.Баясгаланд, 2012 оны А/294 дүгээр захирамжийн иргэн Х.Гэрэлмаад, 2008 оны 297 дугаар захирамжийн “Кейзер” ХХК-д, 2008 оны 565 дугаар захирамжийн Хөдөлмөрийн нөхцөл,мэргэжлийн өвчин судлалын үндэсний төвд, 2012 оны А/455 дугаар захирамжийн “Аэрогеодези” ХХК-д, 2009 оны 348 дугаар захирамжийн иргэн Г.Бэлэгт, Б.Жавзан, О.Ганжаргал, Б.Баярсайханд, 2011 оны 521 дүгээр захирамжийн иргэн Н.Нэргүйд, 2012 оны А/456 дугаар захирамжийн Мэргэжлийн хяналтын ерөнхий газарт, 2011 оны 401 дүгээр захирамжийн иргэн Ц.Лхамжавт, 2004 оны 185 дугаар захирамжийн иргэн Т.Содномдаржаад, 2007 оны 397 дугаар захирамжийн “Алтай констракшн” ХХК-д, 2011 оны 341 дүгээр захирамжийн “Хан хуст” ХХК-д, 2012 оны А/115 дугаар захирамжийн “Эсгий эсгий гутал” ХХК-д, 2012 оны А/153 дугаар захирамжийн Авто тээврийн газарт, 2008 оны 379 дүгээр захирамжийн “Герман стандарт” ХХК-д хамаарах заалтуудыг тус тус хүчингүй болсонд тооцсугай.
 
 
 
 
                        НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА
                        БӨГӨӨД УЛААНБААТАР
                        ХОТЫН ЗАХИРАГЧ                                                 Э.БАТ-ҮҮЛ