Ажлын хэсэг байгуулах тухай

2019-04-22 09:20:15

2019 оны 04 сарын 22-ны өдөр                                       Дугаар А/347                                          Улаанбаатар хот

 

 

 

 

 

 

Ажлын хэсэг байгуулах тухай

           

 

      Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2017 оны “Дэд хөтөлбөр батлах тухай” 62 дугаар тогтоол, 2019 оны “Цахим бодлогын зөвлөл байгуулах тухай” 26 дугаар тогтоол, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн 5.4.4-д заасныг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

 

      1.“Цахим бодлогын зөвлөл”-ийн 2019 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн хурлаас өгсөн зөвлөмжийн дагуу Нийслэлийн иргэдийг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, эрүүл аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг хангах зорилгоор нийслэлийн нутаг дэвсгэрийн хэмжээнд суурилагдсан Теле хяналтын камерын системийг нэгтгэх шийдлийг боловсруулах, камеруудын ашиглалтын асуудлыг шийдвэрлэх, цаашид шинээр суурилуулах Теле хяналтын камеруудын нийтлэг журам боловсруулах үүрэг бүхий Ажлын хэсгийг дараах бүрэлдэхүүнтэй байгуулсугай.

Ажлын хэсгийн

ахлагч:

-Нийслэлийн Инноваци, технологийн асуудал

 хариуцсан төслүүдийн удирдагч

Гишүүд:

 

-Улаанбаатар хотын Захирагчийн Ажлын албаны

 Хотын инженерийн байгууламжийн хэлтсийн дарга

 

-Замын хөдөлгөөний удирдлагын төвийн дарга

 

-Улаанбаатар хотын Шуурхай удирдлага

 зохицуулалтын төвийн дарга

 

-Мэдээлэл, шуурхай удирдлагын төвийн Техник

 ашиглалтын хэлтсийн Теле хяналтын ашиглалтын

 тасгийн дарга /зөвшилцсөнөөр/

 

-Нийслэлийн Мэдээлэл, технологийн газрын

 Мэдээллийн сүлжээ, техник хяналтын хэлтсийн

 дарга

 

 

-Мэдээлэл шуурхай удирдлагын төвийн Захиргааны

 удирдлагын хэлтсийн дарга /зөвшилцсөнөөр/

 

-Мэдээлэл шуурхай удирдлагын төвийн Техник

 ашиглалтын хэлтсийн дарга /зөвшилцсөнөөр/

 

-Харилцаа холбоо, мэдээлэл, технологийн газрын

 Харилцаа холбоо, шуудангийн бодлого

 зохицуулалтын хэлтсийн мэргэжилтэн

 /зөвшилцсөнөөр/

 

-Харилцаа холбооны зохицуулах хороо, Харилцаа

 холбооны сүлжээний зохицуулалтын хэрэгжилт

 хариуцсан мэргэжилтэн /зөвшилцсөнөөр/

 

-Цагдаагийн ерөнхий газрын Урьдчилан сэргийлэх

 хэлтсийн Ахлах мэргэжилтэн /зөвшилцсөнөөр/

 

-Мэдээлэл шуурхай удирдлагын төвийн Техник

 ашиглалтын хэлтсийн Теле хяналтын ашиглалтын

 тасгийн ахлах инженер /зөвшилцсөнөөр/

 Нарийн бичгийн   

 дарга:

-Нийслэлийн Мэдээлэл, технологийн газрын дарга

       2.Захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж, нэгдсэн бодлого, төлөвлөлтийг боловсруулж Ажлын хэсгийг удирдлага, зохион байгуулалтаар ханган, үр дүнг 2019 оны 5 дугаар сард багтаан танилцуулж, ажиллахыг Нийслэлийн Инноваци, технологийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч М.Халиунбатад даалгасугай.

 

 

 

 

 

 

                                            НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА

                                            БӨГӨӨД УЛААНБААТАР

                                            ХОТЫН ЗАХИРАГЧ                 С.АМАРСАЙХАН