Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн бүрэлдэхүүн, хуралдааны журмыг шинэчлэн батлах тухай

2019-04-22 09:10:36

2019 оны 04 сарын 22-ны өдөр                                       Дугаар А/345                                           Улаанбаатар хот

 

 

 

 

Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн

бүрэлдэхүүн, хуралдааны журмыг

шинэчлэн батлах тухай

 

 

      Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29.2, 30 дугаар зүйлийн 30.1.8, Монгол Улсын Засгийн газрын 2019 оны 100 дугаар тогтоолыг тус тус  үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

 

       1.Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн бүрэлдэхүүнийг нэгдүгээр, хуралдааны журмыг хоёрдугаар хавсралт ёсоор тус тус баталсугай.

 

       2.Энэ захирамж гарсантай холбогдуулан Нийслэлийн Засаг даргын 2016 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн А/754 дүгээр “Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн бүрэлдэхүүн, хуралдааны журмыг батлах тухай” захирамжийг хүчингүй болсонд тооцсугай.

 

 

 

 

 

 

                                               НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА

                                               БӨГӨӨД УЛААНБААТАР

                                               ХОТЫН ЗАХИРАГЧ                          С.АМАРСАЙХАН