Жагсаал, цуглаан албадан тараах тухай

2019-04-22 09:00:41

2019 оны 04 сарын 22-ны өдөр                                        Дугаар А/342                                         Улаанбаатар хот

 

 

 

 

 

 

 

 

Жагсаал, цуглаан албадан

тараах тухай

 

 

        Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, 29.1.6-ын “в”, Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.1-д заасныг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

 

     1.Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын байрны гадна талбайд Баянзүрх дүүргийн Ардчилсан намын хорооны дарга Д.Пүрэвдаваагийн зохион байгуулсан жагсаал, цуглаан нь 2019 оны 4 дүгээр сарын 09-ний өдрөөс хойш бүртгэлгүйгээр үргэлжилж байгаа тул жагсаал, цуглааныг холбогдох хууль, журмын дагуу албадан тарааж, хэв журам сахиулж ажиллахыг Нийслэлийн Цагдаагийн газар /хурандаа Д.Ядамдорж/-т даалгасугай.

 

    2.Энэ захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Засаг даргын Тамгын газар /М.Отгонбаяр/-т даалгасугай.

 

 

 

 

 

 

 

                                       НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА

                                       БӨГӨӨД УЛААНБААТАР

                                       ХОТЫН ЗАХИРАГЧ                      С.АМАРСАЙХАН