Эрхийн бичгээр урамшуулах тухай

2013-05-20 00:00:00
2013 оны 05 сарын 20 өдөр                                      дугаар А/506                                                    Улаанбаатар хот
 
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2 дахь хэсэг, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2006 оны 44 дүгээр тогтоолыг тус тус үндэслэн үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:
 
1. Нийслэл хотынхоо хөгжил дэвшил бүтээн байгуулалт, тохижилтонд үнэтэй хувь нэмэр оруулж буй тохижилт үйлчилгээний ажилчдын 200 хүүхдийг нийслэлийн ногоон бүсийн хүүхдийн зусланд амраах эрхийн бичгээр урамшуулсугай.
 
2. Хүүхдүүдийг зусланд амраахад шаардагдах 28 750 000 /Хорин найман сая долоон зуун тавин мянга/ төгрөгийг Засаг даргын нөөц сангаас гаргахыг Тамгын газар /Ё.Гэрэлчулуун/-т зөвшөөрсүгэй.
 
3. Зусланд амраах хүүхдүүдийн судалгааг гаргаж, зохион байгуулалтын арга хэмжээг авч ажиллахыг Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Нийгмийн хөгжлийн бодлогын хэлтэс / М.Отгонбаяр/-т үүрэг болгосугай.
 
4. Захирамжийн хэрэгжилтэнд хяналт тавьж нэгдсэн удирдлагаар хангаж ажиллахыг Нийслэлийн Засаг даргын орлогч Ц.Буяндалайд даалгасугай.
 
 
 
 
                               НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА
                               БӨГӨӨД УЛААНБААТАР
                               ХОТЫН ЗАХИРАГЧ                                                            Э.БАТ-ҮҮЛ