Үнэлгээний хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай

2013-05-17 00:00:00
2013 оны 05 сарын 17 өдөр                                            дугаар А/505                                              Улаанбаатар хот
 
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2 дахь хэсэг, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.3 дахь хэсэг, 47 дугаар зүйлийн 47,6 дахь заалт,  Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2012 оны “Нийслэлийн 2013 оны төсөв батлах тухай” 6/27 дугаар тогтоолыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:
 
1. Нийслэлийн Засаг даргын 2013 оны А/182 дугаар захирамжийн хавсралт  дахь “Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хороо, 1 дүгээр хороолол, 26-9 тоотод оршин суугч,  иргэн Г.Цэрэндорж” гэснийг  "Багануур дүүргийн Оюутан залуучуудыг дэмжих холбоо" Төрийн бус байгууллагын дэд тэргүүн Т.Эрдэнэ-Очир гэж, 2013 оны А/133 дугаар захирамжийн хавсралт дахь “Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газрын хяналтын инженер М.Түвшинбаяр” гэснийг “Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газрын хяналтын инженер Ч.Ганчөдөр” гэж, 2013 оны А/52 дугаар захирамжийн хоёрдугаар хавсралтын “Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, Төрийн сангийн хэлтсийн мэргэжилтэн Я.Оюунсүрэн” гэснийг  “Сонгинохайрхан дүүрэг, 7 дугаар хороо, 12-50 тоотод оршин суугч, иргэн Г.Нямбаяр” гэж,  2013 оны А/174 дүгээр захирамжийн “Сууц өмчлөгчдийн холбооны дээд зөвлөлийн дарга С.Баяржаргал” гэснийг “Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газрын мэргэжилтэн Э.Дөлгөөн” гэж, “Сонгинохайрхан дүүргийн 5 дугаар хороо, Баянголын 5–А тоотод оршин суугч,  иргэн С.Баярхүү” гэснийг “Монголын Барилгачдын холбооны гишүүн Б.Гантөмөр” гэж,  2013 оны А/127 дугаар захирамжийн хавсралт дахь “Сууц өмчлөгчдийн холбооны дээд зөвлөлийн дарга С.Баяржаргал” гэснийг “Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газрын мэргэжилтэн Ж.Мөнхсүх” гэж,  “Баянзүрх  дүүрэг, 5 дугаар хороо, Монел-Уул  4-63 тоотод оршин суугч, иргэн М.Мэндбаяр” гэснийг   “Сонгинохайрхайн дүүрэг, 7 дугаар хороо, 12-50 тоотод оршин суугч, иргэн Г.Нямбаяр” гэж,  2013 оны А/340  дүгээр захирамжийн нэгдүгээр хавсралтын  “Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хороо,       1 дүгээр хороолол, 29-09 тоотод оршин суугч, иргэн Г.Цэрэндорж” гэснийг “Хан-Уул дүүргийн 9 дүгээр хороо, Буянт-Ухаа 23-51 тоотод оршин суугч иргэн Д.Оюунчимэг” гэж, “Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газрын мэргэжилтэн Б.Өнөрзул” гэснийг “Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газрын хэлтсийн дарга Ц.Жаргал” гэж, “Монголын Залуучуудын холбооны гишүүн Ч.Цэвэгдорж” гэснийг “Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газрын хяналтын инженер С.Баасансүрэн” гэж,  2013 оны А/141 дүгээр захирамжийн хоёрдугаар хавсралтын  “Нийслэлийн Онцгой байдлын газрын орлогч Ч.Намсрайжав” гэснийг,  “Нийслэлийн Онцгой байдлын газрын мэргэжилтэн             М.Хаш-Эрдэнэ” гэж,  2013 оны А/134 захирамжийн хоёрдугаар хавсралт, 2013 оны А/142 дугаар захирамжийн хавсралт дахь “Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Нийгмийн хөгжлийн хэлтсийн мэргэжилтэн Л.Чимгээ” гэснийг, “Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газрын мэргэжилтэн Б.Батжаргал” гэж, 2013 оны А/134 дүгээр захирамжийн хоёрдугаар хавсралтын “Хан-Уул дүүрэг 1 дүгээр хороо, 120 мянгат, 7-36 тоотод оршин суугч, иргэн Б.Халиун” гэснийг “Нийслэлийн  Үйлдвэрчний  эвлэлүүдийн  холбооны нарийн бичгийн дарга Н.Балжинням” гэж, “Нийслэлийн Биеийн тамир, спортын газрын дарга Ж.Ганболд” гэснийг,  “Нийслэлийн Биеийн тамир, спортын газрын ахлах мэргэжилтэн Н.Болдмаа гэж,  2013 оны А/125 дугаар захирамжийн хоёрдугаар хавсралтын  “Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газрын хяналтын инженер М.Түвшинбаяр” гэснийг “Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газрын хэлтсийн дарга Ц.Өлзийхишиг” гэж,  2013 оны А/60, А/61 дүгээр захирамжийн хоёрдугаар хавсралтын  “Халаалтын зуухны ашиглалт, зохицуулалтын газрын дарга З.Занданпүрэв” гэснийг “Монголын Барилгачдын холбооны гишүүн Г.Шоовдор” гэж,  “Нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газрын Хот байгуулалтын архитектор  Д.Энхтүвшин” гэснийг, “Нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газрын Дэд бүтцийн хэлтсийн дарга Б.Цэрэнбалжид” гэж,  2013 оны А/138  дугаар захирамжийн хоёрдугаар хавсралтын “Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, Төрийн сангийн хэлтсийн мэргэжилтэн Я.Оюунсүрэн” гэснийг  “Нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газрын Барилга, хот байгуулалтын хэлтсийн  архитектор Ц.Эрдэнэцэцэг” гэж,  2013 оны А/143 дугаар захирамжийн хавсралт дахь “Халаалтын зуухны ашиглалт, зохицуулалтын газрын дарга З.Занданпүрэв” гэснийг “Монголын барилгын инженерүүдийн холбооны гишүүн С.Гантөмөр” гэж,  “Сонгинохайрхан дүүрэг, 1 дүгээр хороолол, 26-09 тоотод  оршин суугч, иргэн Г.Цэрэндорж” гэснийг  “Баянгол дүүргийн 7 дугаар хороо, 3 дугаар хороолол, 33-3 тоотод оршин суугч, иргэн Н.Эрдэнэцэцэг” гэж, 2013 оны А/50 дугаар захирамжийн хавсралт дахь “Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газрын архитектор  Д.Хан-Уул” гэснийг,  “Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газрын мэргэжилтэн С.Насанжаргал” гэж,  2013 оны А/383 дугаар захирамжийн хавсралт дахь  “ Ус сувгийн удирдах газрын Үйл ажиллагааны хяналтын хэлтсийн дарга Г.Батхишиг” гэснийг, “Ус сувгийн удирдах газрын инженер Б.Батсүх” гэж, 2013 оны  А/340 дүгээр захирамжийн хоёрдугаар хавсралтын  “Нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газрын архитектор  Д.Хан-Уул” гэснийг, “Нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газрын Хот байгуулалт, дэд бүтцийн хяналтын албаны дарга Т.Эрдэнэтуяа” гэж,  “Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газрын хяналтын инженер М.Түвшинбаяр” гэснийг  “Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газрын мэргэжилтэн С.Насанжаргал” гэж, “Сонгинохайрхан дүүргийн 12 дугаар хорооны 1-164 тоотод оршин суугч, иргэн  Б.Ууганзаяа” гэснийг  “Баянгол дүүргийн 7 дугаар хороо, 3 дугаар хороолол, 33-3 тоотод оршин суугч, иргэн Н.Эрдэнэцэцэг” гэж, 2013 оны А/158 дугаар захирамжийн хавсралт дахь “Монголын Нийтийн аж ахуйн үйлчилгээний холбооны гишүүн, зөвлөх инженер Ц.Чимидхорол” гэснийг “Сонгинохайрхан дүүргийн 14 дүгээр хороо, 1 дүгээр хорооллын 14-152 тоотод оршин суугч, иргэн Б.Лхагвасүрэн”  гэж тус тус өөрчилсүгэй.
      
2. Хот тохижилтын ажлын зураг  төсөв боловсруулах 2013 оны А/138 дугаар захирамжийн Үнэлгээний хорооны бүрэлдэхүүнд “Цэвэр хөгжлийн төв” Төрийн бус байгууллагын гишүүн С.Энхболд, Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хороо, 37-19 тоотод оршин суугч,  иргэн Н.Эрдэнэбат нарыг, Нийтийн бие засах газар /10ш/ барих , 2013 оны  А/50 дугаар захирамжийн бүрэлдэхүүнд “Монголын барилгын инженерүүдийн холбоо”- ны гишүүн Г.Тулга,  Баянзүрх дүүргийн 1 дүгээр хороо, 85-908 тоотод оршин суугч, иргэн П.Дэлгэрсайхан нарыг шинээр тус тус нэмж томилсугай.
 
 
 
 
                        НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА
                        БӨГӨӨД УЛААНБААТАР
                        ХОТЫН ЗАХИРАГЧ                                                 Э.БАТ-ҮҮЛ