Тээврийн хэрэгсэл бүртгэх тухай

2019-04-18 09:05:49

2019 оны 04 сарын 18-ны өдөр                                    Дугаар А/328                                           Улаанбаатар хот

 

 

 

 

 

 

 

Тээврийн хэрэгсэл бүртгэх тухай

 

 

      Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.2-ын “а”, 29.2, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 75 дугаар зүйл, 78 дугаар зүйлийн 2.1, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2014 оны 66 дугаар тогтоолоор батлагдсан “Нийслэлийн өмчит хуулийн этгээдийн эд хөрөнгийн хөдөлгөөн, түүнтэй холбогдох бусад харилцааг зохицуулах журам”-ын 3.2.2-т заасныг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

          

      1.Дүүргийн орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр худалдан авсан 30,000,000 /гучин сая/ төгрөгийн үнэ бүхий хавсралтад заасан 2 тээврийн хэрэгслийг нийслэлийн өмчид бүртгэн авсугай.

           

     2.Шинээр бүртгэн авч байгаа энэ захирамжийн хавсралтад заасан тээврийн хэрэгслүүдийг бүртгэн авч, ашиглалт хамгаалалтыг хариуцан ажиллахыг Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хорооны “Энхийн өргөө” өрхийн эрүүл мэндийн төв /С.Цэвээндорж/-д, Багануур дүүргийн 4 дүгээр хорооны “Энх-Өрх” өрхийн эрүүл мэндийн төв /Х.Өнөржаргал/-д, захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Өмчийн ашиглалт, удирдлагын газар /Ч.Однасан/-т тус тус үүрэг болгосугай.

 

 

 

 

 

 

                   

                                            НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА

                                            БӨГӨӨД УЛААНБААТАР

                                            ХОТЫН ЗАХИРАГЧ                         С.АМАРСАЙХАН