Газар эзэмших эрх олгох тухай

2019-04-17 09:20:28

2019 оны 04 сарын 17-ны өдөр                                          Дугаар А/323                                      Улаанбаатар хот

 

 

 

 

 

 

 

Газар эзэмших эрх олгох тухай

 

 

 

        Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2.3, 33 дугаар зүйлийн 33.1.1-д заасныг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

 

        1.Нийслэлийн Налайх дүүргийн 02 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 20446 м² газрыг “Эрдмийн оргил” цогцолбор сургуульд сургалтын зориулалтаар 15 жилийн хугацаатай эзэмших эрх олгосугай.

 

      2.Газар эзэмших эрх олгогдсон дээрх байгууллагатай холбогдох хууль тогтоомж, журмын дагуу гэрээ байгуулж, гэрчилгээ олгон, хэрэгжилтэд нь хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Газар зохион байгуулалтын алба /Э.Болорчулуун/-нд даалгасугай.

 

       3.Энэ захирамж гарсантай холбогдуулан “Газар эзэмших эрх шилжүүлэх, талбай өөрчлөх тухай” Налайх дүүргийн Засаг даргын 2011 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн 273 дугаар захирамжийн “Эрдмийн оргил” цогцолбор сургуульд холбогдох хэсгийг хүчингүй болгонд тооцсугай.

 

 

 

 

 

 

 

                                       НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА

                                       БӨГӨӨД УЛААНБААТАР

                                       ХОТЫН ЗАХИРАГЧ                   С.АМАРСАЙХАН